Wednesday, October 5, 2016

Galaxy Note 7 нисэх онгоцонд шатжээ

Үйлдвэрлэгийн зүгээс аюулгүй хэмээн зарласан Samsung Galaxy Note 7 ухаалаг гар утасны шинэ хувилбар нь АНУ-ын Southwest Airlines авиакомпанийн нисэх онгоц дотор шатжээ. Луисвиллээс Балтимор руу нисэх гэж байсан зорчигчийн Galaxy Note 7 гар утаснаас утаа гарч эхэлсэн тул онгоцонд байсан хүмүүсийг яаралтай гаргажээ. Нисэх онгоц хөөрөөгүй байсан аж. Samsung компани наймдугаар сард Galaxy Note 7 гар утсаа зах зээлд гаргасан ч цэнэглэлтийн үед шатсан хэд хэдэн тохиолдол гарсан тул зарагдаад байсан 2.5 сая гар утсыг эргүүлэн татсан юм. Удалгүй Galaxy Note 7-д гарсан доголдлыг бүрэн арилгалаа, одоо ямар ч асуудалгүй хэмээн мэдэгдэж байв. Southwest Airlines-ийн онгоцонд гарсан хэрэг явдлыг судлан шалгаж байгааг Samsung мэдэгдлээ.

Америкуудыг залилсан 750 хүнийг баривчилжээ

Энэтэгийн Тане хотын цагдаа АНУ-ын иргэдийг залилсан 750 орчим хүнийг саатуулан шалгаж байна. Луйварчид татвараа төлөөгүй АНУ-ын иргэдийн жагсаалтыг ямар нэг аргаар олж авсан байв. АНУ-ын Татварын албаны ажилтны дүрд хувилсан этгээдүүд тэдэнтэй утсаар холбогдож татварын өрийг нь сануулж, улмаар янз бүрийн компанийн бэлгийн картыг худалдаж авахыг санал болгодог аж. Үүний дараа луйварчид тэдний бэлгийн картны дугаарыг мэдэж аваад тэр картаар худалдаа хийдэг байжээ. Залилагчид ийм аргаар өдөрт 150 мянган долларын орлого олдог байсан нь Энэтхэгийн түүхэнд хамгийн том сүлжээний луйварт тооцогдож байна. Цагдаагийн газраас мэдэгдэж буйгаар, Энэтхэгийн луйварчид ашгийн 70 хувийг, америк хамсаатнууд нь 30 хувийг авдаг байжээ. Тане хотын цагдаагийн газар хэргийн мөрдөн шалгалтад Холбооны мөрдөх товчооноос тусламж хүсчээ. Одоогоор 70 орчим хүнийг үргэлжлүүлэн хорьж шалгаж байна.

No comments:

Post a Comment