Tuesday, October 11, 2016



Селена Гомес эмнэлгээс гарчээ


АНУ-ын дуучин, жүжигчин Селена Гомес хоёр сар сураггүй байсны эцэст гарч ирлээ. 24 настай Селена алдарт Texas Roadhouse зоогийн газар гүнцэг барьж байхдаа зургаа авахуулахыг хүссэн хүмүүстэй дуртайяа зураг даруулж байв. Дуучин бүсгүй арьсны өвчний улмаас Revival World Tour аялан тоглолтоо хойшлуулсан юм. Тэрээр энэ хугацаанд эмнэлэгт хэвтэж байгаад гарсан бөгөөд эмч нарын зөвлөсний дагуу уран бүтээлээсээ хэсэг хугацаагаар чөлөө авчээ. “Би эрүүл мэнд, сэтгэл санаандаа анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй байна” хэмээн Селена “People” сэтгүүлд ярьжээ. Зартай дуучин бүсгүй хоёр сарын хугацаанд нийгмийн сүлжээний аль нэг хуудсандаа ямар ч мэдээлэл тавиагүй юм. Селена Гомес Instagram дахь дагагчийнхаа тоогоор (101 сая) Тэйлор Свифт, Бейонс, Ариана Грандег ч давж гардаг ажээ.  

No comments:

Post a Comment