Tuesday, October 11, 2016

Оросууд Алеппог дахин довтлов

Оросын нисэх хүчний онгоцууд босогчдын хяналтад байгаа Сирийн Алеппо хотын зүүн дүүргийг дахин довтоллоо хэмээн Сирийн хүний эрхийн идэвхтнүүд мэдээлэв. Тус хот сүүлийн гурав хоногийн турш эрчимтэй бөмбөгдөлтөд өртөөд байна. Оросуудын агаарын довтолгооны улмаас 25 хүн амиа алдсаны дотор хүүхдүүд байна хэмээн батлав. ОХУ-ын байлдааны онгоцууд хоргодох байрны эсрэг тэсрэх бөмбөг ашиглаж байна хэмээн Англид төвтэй Сирийн хүний эрхийн байгууллага мэдэгдлээ. Бөмбөгдөлтийн явцад түргэн тусламжийн таван машин сүйрч, өөр найман машин сэлбэггүй зогссон тул Алеппо хотод ердөө л 11 машин шархадсан хүмүүст түргэн тусламж үзүүлж байна хэмээн “Хил хязгааргүй эмч нар” байгууллага уламжлав.
АНУ, ОХУ-ын зуучлалаар байгуулсан гал зогсоох гэрээ есдүгээр сарын сүүлчээр дууссанаас хойш Алеппо хотын зүүн хэсэг агаарын хүчтэй довтолгоонд өртсөөр байгаа юм. Энэхүү довтолгооны улмаас энгийн иргэд, тэр тусмаа хүүхдүүд ихээр амь насаа алдаж байгааг хүний эрхийг хамгаалагчид мэдэгдэж байна. 

No comments:

Post a Comment