Tuesday, July 2, 2013

medee



Их сургуульд 151 сая доллар хандивлажээ

Стэнфордын их сургууль түүхэндээ хамгийн их хандив хүлээн авчээ. Тэрбумтан, бизнесмэн Жон Аррилага тус сургуульд 151 сая доллар хандивласан байна. Аррилага үл хөдлөх хөрөнгийн наймаа эрхэлдэг бөгөөд хөрөнгө нь 1.9 тэрбум доллараар үнэлэгддэг аж. Тэрээр өмнө нь тус сургуулийн цэнгэлдэхийн засварт ихээхэн хэмжээний мөнгө хандивлаж байжээ. Аррилага 1950-аад онд хувийн хандивлагчдын хөрөнгөөр бий болгосон тэтгэлэгт хамрагдан Стэнфордод сурч төгссөн юм.
2001 онд Hewlett-Packard компани Стэнфордод 400 сая доллар хандивлаж байв. Хувь хүмүүсээс эхнэр, нөхөр Роберт болон Дороти Кинг нар 2011 онд 152 сая доллар хандивлан рекорд тогтоож байжээ.

Венецид 1,3 сая евро дээрэмджээ


Италийн Венеци хотод гэмт хэрэгтнүүд сая гаруй евро авч явсан моторт завийг довтлон дээрэмджээ. Пиаццале Рома талбайгаас холгүй орших сувагт энэ дээрэм болжээ. Гурван хайрцаг мөнгө ачсан моторт завь боомтоос хөдөлж явсны дараахан хурдан завьтай, Калашниковын автоматаар зэвсэглэсэн гурван этгээд гэнэт гарч ирэн хайрцагтай мөнгийг дээрэмдээд зугтаж алга болсон байна. Дээрэмчид цаасан дэвсгэрттэй хоёр хайрцгийг авч, зоосон мөнгөтэй нэг хайрцгийг үлдээжээ. Дээрэмчдийн авч явсан хайрцганд нийтдээ 1.3 сая евро байсан аж. Моторт завины экипажийн ярьж буйгаар гэмт хэрэгтнүүд италиар ярьж байжээ. 

No comments:

Post a Comment