Израиль ажиллах хүчээр дутагдаж байна
Израилийн Тель-Авив хот дахь Бен Гурионы нэрэмжит олон
улсын нисэх онгоцны буудал ажиллах хүч, боловсон хүчин дутмаг байгаагийн улмаас
үйл ажиллагаа нь доголдож эхэлжээ. Долдугаар сарын 16-наас эхлэн үйл ажиллагаа
нь тасалдаж эхлэх нь тодорхой болоод байна. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн нисэх
буудлын ачих, буулгах хэсэгт доголдол үүсч ирсэн зорчигчдын ачаа тээш удаан хугацаагаар
хүлээгдэх болсон байна. Бен Гурионы нисэх буудлаас нисч байгаа зорчигчид
бүртгэл дээр дор хаяж гурван цаг зарцуулж байгаа ажээ.
Н.Мадуро
АНУ-ыг дэлхийн цагдаа хэмээн буруугав
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро “АНУ дэлхийн нийтийг мөрдөн мөшгиж байгаа тул болгоомжтой байх хэрэгтэй.
Тэд гар утас, телефон утас чагнаж, цахим шуудан, Blackberry, Twitter, Facebook-ээр
тагнаж байна. Тэд бүх дэлхийг тагнаж байна” хэмээн
мэдэгдлээ. Энэ нөхцөл байдалд илүү нухацтай хандах хэрэгтэй, учир нь энэ нь
Жорж Оруэллийн роман бус, бодит байдлын тухай асуудал хэмээн тэрээр сануулж
байгаа юм. Вашингтоны засаг захиргаа дэлхий даяар тагнуулын үйл ажиллагаа
явуулж байгааг Өмнөд Америкийн орнуудын удирдагчид саяхан болсон дээд хэмжээний
уулзалтаараа буруутган зэмлэсэн билээ. АНУ олон улсын хууль дүрмийг зөрчиж
байгаа энэ үйлдлээ даруй зогсоохыг Өмнөд Америкийн орнууд шаарджээ.
No comments:
Post a Comment