Monday, July 1, 2013

medee





Ж.Лопес Туркмений Ерөнхийлөгчийн өмнө дуулсандаа харамсав

Поп од Женнифер Лопес Туркменистаны Ерөнхийлөгчид зориулсан концертод дуулсандаа хармсал илэрхийлэв. “Тус улсын удирдлага хүний эрхийг зөрчдөг талаар мэдсэн бол би тэнд дуулахгүй байсан” хэмээн нэрт дуучин бүсгүй ярьжээ. Лопес Туркмений Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовын төрсөн өдрийн концертод оролцож Мэрилин Монро Жон Кеннедийн төрсөн өдөрт зориулан дуулж байсан “Happy Birthday, Mr. President” дууг дуулсан юм. Хүний эрхийн төлөө тэмцдэг Amnesty International байгуулагын гишүүн Ж.Лопес ийнхүү дарангуйлагчид долигонон дуулсан нь олон хүний зэвүүг хүргэжээ. Туркменистаны өнөөгийн Засгийн газрыг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боогдуулж, улс төрийн өрсөлдөгчдөө мөрдөн мөшгидөг хэмээн буруутгадаг билээ.


Ажлын байр бий болгоход найман тэрбум евро зарцуулна

Европын холбоо ажилгүйдлийн эсрэг тэмцэл болон жижиг бизнесийн зээлд зориулан найман тэрбум евро зарцуулахаар болсныг Европын зөвлөлийн тэргүүн Херман ван Ромпей мэдэгдлээ. Дээрх хөрөнгийн ихэнхийг эхний хоёр жилд зарцуулж залууст түлхүү зориулсан ажлын байрыг бий болгох юм. Найман тэрбум еврог Европын холбооны төсөв болон Европын хөрөнгө оруулалтын банкнаас гаргах ажээ. Энэ арга хэмжээний ачаар Европ санхүүгийн тогтвортой байдлаа эргүүлэн олно хэмээн үзэж байна.

ФИФА хямд тасалбар амлаж байна

2014 онд Бразилд болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тасалбар дэлхийн аваргуудын түүхэнд хамгийн хямд байх болно хэмээн Олон улсын хөлбөмбөгийн холбооноос (ФИФА) мэдэгдлээ. ФИФА-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Жером Вальке “Бразилд болох тэмцээний тасалбарын 70 хувь нь хямд байх болно. Тасалбарын албан ёсны үнийг долдугаар сарын 19-нд зарлана” хэмээн мэдэгдлээ. Тасалбарын үнийг өндөр тогтоовол Бразилд олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж магадгүй хэмээн ФИФА айж буй бололтой. Сая тэнд болсон Тив хоорондын цомын тэмцээний үеэр өдөр алгасахгүй бослого, хөдөлгөөн өрнөж байсан билээ.

Хятадын банк дэлхийд тэргүүлэв

Хятадын ICBC (Industrial and Commercial Bank of China) банк анх удаа дэлхийн хагийн шилдэг банкаар тодорчээ. Дэлхийд анх удаа үндсэн хөрөнгөө 160 тэрбум долларт хүргэсэн тус банкийг хамгий найдвартай зээлдэгч байгууллагаар нэрлэв. ICBC Америкийн Bank of America-г хоёрдугаар байр руу ухраажээ. Гуравдугаарт Америкийн бас нэг банк JP Morgan Chase орсон байна. Эхний аравт Хятад, Америкийн  тус бүр дөрөв, Япон, Их Британиас нэг нэг банк оржээ.
Испанийн банкууд хамгийн муу дүн үзүүлэв. Тус улсын банкуудын зээлийн алдагдал 73 тэрбум долларт хүрсэн нь үндэсний нийт бүтээгдэхүүний таван хувьд хүрч байгаа аж. Дэлхий даяар авч үзвэл банкуудын алдагдал урьд өмнө байгаагүй хэмжээгээр буурчээ.

No comments:

Post a Comment