Tuesday, July 2, 2013

бас нэг гол



Макинак – төмөр хүлэггүй хот

АНУ-ын Мичиган мужид жуулчдын очих дуртай нэг газар бий. Урон нууран дээр орших Макинак арал-Макинак хот нь автомашингүй гэдгээрээ хэн бүхний сонирхлыг татдаг. Тэндхийн оршин суугчид ч, зорьж очсон гийчид ч явган, эсвэл дугуйгаар явна. Морь тэрэг бас байх аж.
Тус хот төмөр хүлгийг хориглоод нэгэн зуун өнгөрчээ. Агаарын бохирдол, автомашины дуу чимээ арлын оршин суугчдын дунд том маргаан дэгдээж, эцэст нь XIX зууны эцсээр хотын дарга нь мотортой бүх төрлийн төмөр хүлгийг хориглох шийдвэр гаргасан байна. Зуун жилийн өмнө гаргасан энэ шийдвэр одоо ч хүчин төгөлдөр хэвээр. Арал дээр зөвхөн онцгой байдал, түргэн тусламжийн хэдэн машин болон цасны мотоциклийг зөвшөөрдөг ажээ.
1870-аад онд Америк оронд байгаль, экологийн сүйрэл нүүрлэж, улс даяараа санаа зовниж байсан цаг. Тэр үед Конгресс Yellowstone-ийг хамгийн анхны дархан цаазат газраар зарлав. 1875 онд Макинак арлын зарим хэсгийг улс тусгай хамгаалалтад авчээ.
1895 оноос хойш тус арлын 80 хувь нь төрийн, мужийн харъяаны дархан цаазат газар болоод байна. Дархан цаазат газрын комисс тэр үед хувийн ямар нэг хотжилтыг хориглож, газар эзэмшигчдэд байшин барилгынхаа Викторианы үеийн өвөрмөц архитектурыг хадгалж үлдэх шаардлага тавьсан байна. Үүн дээр мотортой тээврийн хэрэгслийг хориглосон нь Макинак арал-хотыг дэлхийн онцгой нэгэн газар болгожээ. Макинак нь цаг хугацаа зогссон мэт газар билээ.

No comments:

Post a Comment