Эквадорын Элчин сайдын яамнаас чагнах төхөөрөмж илрүүлжээ
Лондон дахь Эквадорын Элчин сайдын яамны байрнаас чагнах
төхөөрөмж олджээ. Чагнуурыг зургадугаар сарын 16-нд аюулгүй байдлын үзлэг хийх
үеэр илрүүлсэн ч Эквадорын Гадаад хэргийн сайд Рикардо Патиньо Лондонд айлчилж
таарсан тул эл хэрэг явдлыг зарлахыг хойшлуулсан юм. Р.Патиньо удахгүй хийх
хэвлэлийн бага хурал дээр ямар орны тусгай алба чагнуур суулгасныг зарлах
бололтой. Элчин сайдын яамыг чагнасан хэргийн хариуцлагыг нэхнэ хэмээн Патиньо
хэллээ. Үүнээс гадна Эквадорын Гадаад хэргийн яамны сайт халдлагад өртөж,
хулгайлагдсан зарим мэдээлэл нь хэвлэлээр гарсныг сайд мэдэгджээ.
Египетэд 16 хүн амиа алдлаа
Египетийн нийслэл Каир хотод жагсагчид цагдаа нартай
мөргөлдсөний улмаас 16 хүн амь насаа алдлаа. 200 орчим хүн бэртжээ. Ерөнхийлөгч
Мохамед Мурсийг дэмжсэн, эсэргүүцсэн хүмүүс Каирын хаа сайгүй жагсаал хийж байна.
Александр хотод мөн эсэргүүцлийн жагсаал болжээ. Ерөнхийлөгч телевизээр
мэдэгдэхдээ, улс төрийн хямралыг 48 цагийн дотор шийдвэрлэ гэсэн цэргийн дээд
удирдлагын тулган шаардалтыг няцаасан юм. Сүүлийн долоо хоногт тус улсад амь
насаа алдсан хүний тоо 30 гаруй болоод байна.
Эмийн тунг хэтрүүлсний улмаас өдөрт 18 эмэгтэй амиа алдаж
байна
No comments:
Post a Comment