Wednesday, July 3, 2013

өөр мэдээний мэдээ





Компьютерийн хулганыг бүтээгч таалал төгсөв

Орчин үеийн хүн-компьютерийн харилцааны үндсийг тависан Дуглас Энгельбарт АНУ-д 88 насандаа таалал төгслөө. Компьютерийн түүхийн музей Twitter хуудсаараа дамжуулан энэ тухай зарласан байна. Компьютер дээр текст бичих орон зайг ихэсгэсэн, теле бага хурал, компьютерийн сүлжээ, олон цонх нээх, дүрст мэдээлэл солилцох зэрэг олон нээлтэд түүний нэр холбоотой байдаг. Тэдгээрээс хамгийн алдартай нь компьютерийг удирдагч хулганыг бүтээсэн явдал юм.
Энгельбарт 1925 онд төржээ. Орегоны их сургуульд элссэн ч дуусгалгүй Америкийн тэнгисийн цэрэгт явсан байна. Дэдхийн II дайны төгсгөлийн хоёр жилд Энгельбарт Филиппинд хоёр жил үүрэг гүйцэтгэхдээ радио холбоочноор ажиллаж байжээ.

Пол Маккартни Польшид “бут авлаа”

Экс “Битлз” Пол Маккартни Польшид анх удаагаа дуулав. Тэрээр “Out There” аялан тоглолтынхоо хүрээнд Польшид концерт хийсэн юм. Энэ үеэр тэрээр польшоор ярьж, Pussy Riot хамтлагийн гишүүдийг суллахыг шаарджээ. Тэрээр аялан тоглолтоо Бразилаас эхэлж тэнд гурван удаа тоглосон байна. Дараа нь Америкийн зургаан хотод тоглосон юм. Сэр Пол өмнө нь Польшид тоглох нь байтугай хөл ч тавьж байгаагүй аж. Тэрээр Варшав дахь тоглолтоо олигтой рекламдаж чадаагүй ч тоглолт эхлэхээс хэдэн цагийн өмнө танхим пиг дүүрчээ. Пол Маккартни энэ концерт дээр 36 дуу дуулсны 24-ийг нь “Битлз” хамтлаг дуулж байжээ.

Рассель Кроу хакердуулав

Холливудын жүжигчин Рассель Кроугийн Twitter хуудас хакеруудын халдлагад өртжээ. “Мэсчин боол” (“Гладиатор”) киноны гол дүрээр Оскарын шагнал авч байсан Кроугийн Twitter хуудсанд нүцгэн бүсгүйн зураг тавигдаж шуугиан тарьсан юм. “Би ийм зураг нийтлээгүй. Энэ бол хакеруудын хийсэн ажил. Энэ зургийг би устгасан. Ямар ч байсан дагагчдаасаа уучлал гуйх нь зөв” хэмээн нэрт жүжигчин ярилаа.

Шинэ Зеландын уугуул Рассель Кроу 2001 онд Австралийн жүжигчин Даниэль Спенсертэй гэрлэсэн юм. Тэд 1990 онд The Crossing кинонд хамт тоглож байжээ. Одоо тэд хоёр хүүхэдтэй.

No comments:

Post a Comment