Monday, June 6, 2016



Х.Клинтон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь тодорхой болов

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвшихэд хангалттай төлөөлөгчийн саналыг авлаа хэмээн Associated Press агентлаг уламжлав. Тэрээр 2383 төлөөлөгчийн санал аваад байгаа нь Ардчилсан намын их хурлаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр батлагдахад хангалттай санал юм. Ардчилсан намын сунгаанд өрсөлдөж байгаа сенатч Берни Сандерс 1567 төлөөлөгчийн санал аваад байна. Харин Бүгд найрамдах намаас тэрбумтан Дональд Трамп батлагдах нь бараг тодорхой болоод байна. Ийнхүү арваннэгдүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Хиллари Клинтон, Дональд Трамп нар өрсөлдөх нь тодорхой болж байгаа юм.

Хятадууд “Интер”-ийг худалдаж авлаа


Хятадын Suning Commerce Group худалдааны сүлжээ компани Италийн “Серие-А” лигийн “Интер Милан” багийн хувьцааны 68 хувийг худалдаж авчээ. Наймааны нийт дүн 270 сая евро болж байгаа аж. Хятадын компани Европын томоохон клубыг анх удаа худалдан авч буй нь энэ аж. “Интер”-ийн экс эзэн, Индонезийн бизнесмэн Эрик Тохир 31 хувийн хувьцаатай үлджээ. Хятадууд багийн ерөнхий дасгалжуулагчаар Роберто Манчинийг хэвээр үлдээх шийдвэр гаргасан байна. Харин “Интер”-ийн ерөнхийлөгч асан Массимо Моратти өөрийн мэдлийн хувьцаагаа зараад клубыг орхижээ. Хятад дахь худалдааны томоохон сүлжээг хариуцдаг Suning Commerce Group Италийн домогт багт шинэ авъяаслаг тоглогчдыг авчирна хэмээн амлаж байна. 

No comments:

Post a Comment