Tuesday, June 7, 2016



Биеийн хаягдал ус – дуусашгүй эх сурвалж

Тунгалаг, шар, онцгой үнэртэй энэхүү шингэнийг бид ямар ашигтайг нь мэдэлгүйгээр өдөр бүр, олон удаа гарган хаяж байдаг. Зөвхөн өвчин, халдварыг илрүүлэхэд хэрэгтэйгээс гадна автомашин жолоодох, сансарт нисэхэд хүртэл хэрэг болдог ажээ. Ямар ч байсан шинжлэх ухаан үүнийг баталчихаж.

1.Давсагнаас тариалан руу

АНУ-ын Вермонт мужийн Братлборо хотод 100 гаруй сайн дурынхан энэхүү үнэ цэнэтэй шингэнээ шинжлэх ухаанд хандивлаж байна. Rich Earth хүрээлэн Азид өргөн тархсан энэхүү аргаар шээсээр салатны навч, лууван ургуулж, зүлэг, бэлчээрийг ногоон, эрүүл байлгахад ашиглаж байна. 2011 онд эхэлсэн энэ төслийг Мичиганы их сургууль дэмжиж, бидний хаягдал ус нь гайхамшигтай бордоо болдог төдийгүй, бага ус зарцуулахад тусладаг аж. Тариаланчид нитроген, синтетик фосфорыг бордоо болгон ашиглах нь элбэг байдаг бол шээс нь эдгээр бодисоор дүүрэн байдаг ажээ. Гэхдээ шууд ашиглах тухай биш. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бие организмийн хаягдал шингэнийг хоол хүнсний тариаланд хэрэглэхээсээ өмнө хадгалж, цуглуулж байгаад хэрэглэхийг зөвлөж байна. Шээсийг нэг сар хадгалсны дараа эрүүл мэндэд хортой бодис нь ууршин алга болдгийг тогтоогоод байна.

2.Шээсээр шүд хийх үү?

Хэдийгээр энэ нь судалгаа, шинжилгээний шатанд явж байгаа ч Хятадад шээснээс олдсон суурь эснээс шүд гаргаж авчээ. Гуанжоугийн Био анагаах ухаан, эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэмтэд паалан, ёзоор, буйлтай шүдтэй тун адилхан бүтцийг хэрхэн гаргаж авснаа Cell Regeneration сэтгүүлд тайлбарлажээ. Гэхдээ энэ нь жинхэнэ шүд шиг хатуу болж чадахгүй байгаа ч энэ оролдлого нь шээсний эснээс шүд гаргаж авах замыг нээгээд байна. Энэ судалгаа нийтлэгдсэний дараа АНУ-ын шүд судлалын академийн эрдэмтэн Жон Комиси, хүний биеийн шингэн ялгадаст ийм хэлбэрээр ашиглаж болох эд эс байдаг хэмээн CBS телевизэд ярьжээ.

3.Гар утасны цэнэглэгч болон бусад эд анги

Хэдэн жилийн өмнө шээсээр гар утсыг цэнэглэх туршилтыг хийж байхад “Эцэс төгсгөлгүй нийлүүлж чадах бүтээгдэхүүн бол бидний шээс юм” хэмээн Их Британийн Бристолын их сургуулийн Роботик лабораторийн эмч Иоаннис Лерополус хэлжээ. Английн Батын их сургуулийн судлаачид цахилгаан үүсгэж болох шатамхай эсийг маш жижиг хэмжээгээр шээснээс гаргаж авсан юм. Энэ нь хүртээмжтэй, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр байж болно хэмээн үзжээ. Бичил шатамхай эсийг цэнэглэгч зайн байгалийн биологийн процесст ашиглаж органик материал гаргах аргаар шээснээс цахилгаан гаргаж авах ажээ. Эдгээр зай нь хэмнэлттэй, үр өгөөж ихтэй ба цахилгаан үүсгэх бусад аргатай харьцуулбал үлдэгдэл, хаягдал бараг гардаггүй. Ийм зайгаар гар утас болон бусад цахилгаан хэрэгслийг цэнэглэж болох ажээ.

4.Савласан шээсийг сансар руу


Сансрын нисэгчид сансарт, Олон улсын сансрын станц дээр байхдаа шингэнээ нөхөхийн тулд өөрийн болон хамтрагчдийнхаа хаягдал усыг уудаг. Харин газраас хөөрч, замдаа явж байхад ундны усны асуудал тун хурцаар тавигддаг билээ. Тэгвэл Канадын сансрын нисэгч Крис Хадфилд ашигласан усныхаа 93 хувийг дахин ашигладаг тухай ярьжээ. Ашигласан, гаргасан шингэнээ, өөрөөр хэлбэл хөлс, шээсээ дахин ашигладаг аж, “Савласан ус шиг л байдаг” хэмээн ярьсан удаатай. Эндээс сансрын нисэгчдэд биеийн усыг нь савласан хэлбэрээр өгч байх санаа гарчээ. Мөн сүүлийн үед шээсэн дахь аммониак хэмээх бодисыг ашиглаж устөрөгч гаргаж авах судалгааг эрчимтэй хийж байна. Аммониакаар устөрөгчийн цөмийг салгахад хавьгүй бага эрчим хүч шаардагддаг ажээ.

No comments:

Post a Comment