Сайн унтахгүй бол дуршилгүй, аз жаргалгүй
1. Гэнэтийн цочилт
Яг сайхан зүүрмэглээд эхэлж байтал гэнэт цочиж сэрдэг.
Бүгд ингэдэг, ноцтой зүйл биш. Энэ нь зөвхөн унтаж байхад тохиолддог ховст
нөлөө хэмээн нэрлэгддэг үзэгдэл юм. Зүүд нойронд бие организм өөрчлөлтөд орохын
өмнө бэлтгэгдэж байна гэсэн үг. Бие организмийн үйл ажиллагаа удааширч, түүнийг
нь тархи хүлээн авч хариу үйлдэл үзүүлж буй нь энэ ажээ.
2. Зүүдэндээ баригдах, саатуулагдах
Олон хүнд тохиолддог. Зөвхөн гүн нойрсох үед тохиолдох
энэ зүйлийг REM (Rapid Eye Movement, нүд хурдан хөдлөх) гэж нэрлэдэг. Зүүдэлж буйгаа мэдсэн ч сэрж чаддаггүй, тэрхүү зүүдний үйл
явдалд хариу өгч, хөдөлж чадахгүй гар, хөл нь баригдаж, саатуулагддаг. Харин
нүд нь маш хурдан эргэлдэж, хөдөлж байдаг аж. Энэ нь заримдаа ихээхэн аймшиг
төрүүлэх нь бий. Нэг үгээр хар дарсан зүүд юм.
3. Шүдээ хавирах, хурхирах
Унтаж байхдаа хурхирч, шүдээ хавирч дуугаргадаг хүмүүс бий.
Ядаргаа, эсвэл эрүү, шүдний буруу, тэнцвэргүй байдлын улмаас хурхирч, шүдээ
хавирдаг. Нойрондоо шүдээ хавирснаар эрүү өвдөх, мөн шүдний бусад асуудал үүсч
болно.
4. Чанга дуугаар ярих
Та ингэдэггүй бол хэн нэгнийг зүүд нойрондоо чанга ярихыг
сонссон нь лавтай. Энэ бол нийтлэг зүйл юм. Бид зүүдэндээ нэг үг, өгүүлбэрийг ч
чангаар хэлдэг, заримдаа бүр харилцан яриа өрнүүлдэг. Харин үүнийгээ саналгүй,
мартах нь элбэг тохиолдоно.
5. Сексийн ханамж
Энэ бол ямар ч сонин зүйл биш. Тэр тусмаа эрчүүд зүүд
нойрондоо хөвчирч, загас наадуулж байна хэмээн зүүдэлж дур тавьдаг. Энэ нь бие
организм, цусанд агаар, тэжээл дутагдаж гэнэт хөвчрүүлэн дур тавиулж буй эрүүл,
зүй ёсны үзэгдэл юм. Гэхдээ эмэгтэйчүүдэд ч бас тохиолдоно. Эмэгтэй хүний
тодорхой даавар нь цугларч бөөгнөрсний дараа эротик зүүд зүүдэлж ханамж авах нь
байдаг аж.
6. Зүүдэндээ өндөр болчихдог
Зүгээр л бид зүүдэндээ яльгүй өндөр болчихдог аж. 6-8 цаг
хэвтэж, амарч, амьсгалсаар байх зуур нуруу тэнийж, тэр тусмаа нурууны үе, ууцны
уулзварын үе сунаж өндөр болдог ажээ. Гэвч өглөө болоод босоход л сунаж, зайтай
болсон үеүүд байрандаа орж, бид буцаад “намхан” болчихдог.
7. Тархины хор арилдаг
Унтах нь эрүүл мэндэд хамгийн чухал, ялангуяа тархинд.
Тархи, мэдрэл нь шөнийн турш идэвхтэй ажиллаж байдаг ч мөн хажуугаар нь хамгийн
сайн амарч чаддаг аж. Унтаж байхад тархи, мэдрэлийн систем зөвхөн нэг чиглэлтэй
болдог тул мэдээллийг ангилж, хэрэггүйг нь толгойноос шууд шахан гаргаж, нэг
үгээр тархийг хоргүйжүүлдэг аж. Харин нас ахих тусам энэ системийн ажиллагаа
муудаж, тархин дахь хор ихэссэнээр Алцгеймер буюу мартаж, үл санаж эхэлдэг
байна.
8. Хүүхдийн өсөлтийн даавар ялгардаг
Хүүхэд өсч, том болохын тулд унтах хэрэгтэй болдог. Хүний
биеийн булчин, ясыг суллаж, чөлөөлж, улмаар өсөх, томрох боломжийг олгодог HGH
даавар нь зөвхөн унтаж байхад ялгардаг аж. Хэрвээ хүн унтдаггүй байсан бол хэзээ
ч том болохгүй, хүүхдээрээ л байна гэсэн үг. Мөн унтаж байхад бидний эд эс
үржиж, нөхөн төлжиж байдаг. Гэхдээ зөвхөн гүн нойрон дунд гэж байна шүү!
9. Сайн унтахгүй бол дуршилгүй, аз жаргалгүй
Унтаж, хөдөлгөөнгүй хэвтэж байна гэдэг нь хүч
зарцуулахгүй, калори шатаахгүй байна гэсэн үг биш. Харин ч их эрч хүч зарцуулж
байдаг ажээ. Нойрсож байхад бдний бие организм хорыг зайлуулах, тархи мэдрэлийг
амраах зэргээр олон үндсэн үүргээ гүйцэтгэж байдаг. Нэг үгээр их цэвэрлэгээ
явагддаг. Цэвэрлэгээ явагдахгүй бол бөөр үрэвсэхээс эхлээд түмэн зовлон үүсдэг.
Тиймээс бид унтахгүй, эсвэл муу унтаад байвал грелин хэмээх даавар үүсэхээ
больдог. Энэ яадаг даавар юм гэж үү? Энэ нь дуршил, хүслийг өдөөдөг сэтгэл
ханамжийн, аз жаргалын даавар ажээ.
No comments:
Post a Comment