Мессид жилд 26 сая еврогийн цалин өгнө
Месси
бол Барсагийн од. Тэр багийн лидер. Талбай дээрх гол хөдөлгөгч хүч. Багийн
тоглолт түүнээс ихээхэн хамаардаг. Өмнө тэрээр гоол оруулдаг, довтолгоог
төгсгөдөг байсан бол одоо гоолын дамжуулалт өгөх тал руугаа түлхүү орсон ч
аргентин залуу Барсагийн хамгийн чухал тоглогч хэвээрээ. Барсагийн ерөнхийлөгч
Жосеп Мария Бартомеу Мессигийн гэрээг сайжруулан дахин хоёр жилээр сунгаж 2020
хүртэл "аргамжих" ёстой гэж үзэж байна. Гэрээг сунгахад Мессид жилд
26 сая еврогийн цэвэр цалин, шагнал өгөх ёстой болж байгаа аж.
Месси
дэлхийн хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгч байх ёстой, учир нь тэр зүгээр л
хамгийн шилдэг нь гэдгийг Барса сайн мэдэж байгаа. Аргентин довтлогч эдүгээ нэг
улиралд 20 сая евро цэврээр авч байгаа нь Кристиано Роналдогоос гурван саяаар
илүү байна.
Месси,
Барса хоёрын олон ашиг сонирхол нийлдэг. Месси өөр клубыг огт сонирхдоггүй тул
клуб түүний сэтгэл, зүтгэлийг шагнахыг хүсч байгаа юм. Хоёр жилийн өмнө байдал
өөр байлаа. Мессигийн тоглолт унаж, тэр үед Сандро Роселлийн тэргүүлж байсан
Барсагийн Удирдах зөвлөл түүнийг 200 сая еврогоор зарах боломжийг судалж,
Мессигийн хүмүүс ч ПСЖ-тай яриа хөөрөө өрнүүлээд амжсан юм. Гэвч аргентин залуу
ихээхэн түвэг учруулсан булчингийн гэмтлээсээ эргэн ирсний дараа сэргэж, Луис
Энрикегийн удирдлага дор хамгийн шилдэг тоглолтоо гаргах болсон билээ. Сүүлийн
хоёр улиралд Месси олон гоол оруулж, олон гоолын дамжуулалт өгч, 2015 онд Алтан
бөмбөг авсан юм.
Барса
ирэх жилүүдэд Мессигийн байрлалыг дахиад жаахан хойшлуулж, Шави Эрнандесийн
гүйцэтгэж байсантай адил байрлалд тоглуулах бололтой.
No comments:
Post a Comment