Гильермо Фариньяс: Бид өөрчлөгдсөн, гэхдээ муу тал руугаа
Кубын эрх баригчдын бодлогыг эсэргүүцэн 20 удаа өлсгөлөн
зарлаж байсан сэтгүүлч, тэрс үзэлтэн Гильермо Фариньяс ярьж байна.
-Таныг эрх баригчид одоо ч мөрдөж мөшгисөөр байна уу?
-Тийм ээ.
-Та Сахаровын нэрэмжит шагнал авснаас хойш юу өөрчлөгдөв
өө?
-Намайг тарчлаан зовоохдоо зодож нүдэлгүй, жижигхэн
өрөөнд тав, зургаан цагаар суулгаж, агааржуулагч ажиллуулдаг болсон. Өлсгөлөн
зарлаж байсны улмаас уушиг муутай болсон тул ингэж тамлаж байгаа юм. Дээрээс нь
нэр төрийг минь гутаах ажил хийдэг.
-Хамгийн сүүлд хэзээ баривчлагдсан бэ?
-Тавдугаар сарын 8-нд. 2011 онд алуулсан анд Хуан
Вильфредо Сото Гарсиягийн дурсгалыг хүндэтгэхээр бунхан дээр нь очоод
баривчлагдсан. Цагдаа нар түүний гэдсийг хагалж алсан юм.
-Бусад тэрс үзэлтнүүдийн байдал ямаршуу байна вэ?
-Америк-Кубын харилцаа сайжирч байгаа ч Засгийн газар
нухчин дарах ажиллагаагаа нэмэгдүүлсэн. Учир нь иргэд улам их эсэргүүцлээ
илэрхийлэх болсон. Нам, Дотоод яам, Хувьсгалт зэвсэгт хүчний хүмүүс хүртэл
үнийн өсөлт, орон сууцны бэрхшээлийг эсэргүүцэж байна. Дотоодын сөрөг хүчин
энэхүү сэтгэл хангалуун бус байдлыг уриалж нийгмийн томоохон тэсрэлт хийх вий
гэхээс эрх баригчид айж байна. Идэвхтэй ч олон танигдаагүй хүмүүсийг зодож,
айлгаж, цөллөгт явахаас аргагүй байдалд оруулж байна.
-Америк, Кубын харилцааны мөс хайлснаас хойш Кубад юу ч
өөрчлөгдсөнгүй юу?
-Үгүй, харин ч бүр муудлаа. Бид өөрчлөгдсөн, гэхдээ муу
тал руугаа. Баривчилгаа нэмэгдсэн. Өнгөрсөн жил 10 мянга байсан бол, тавдугаар
сарын байдлаар зургаан мянга болчихоод байна. Биднийг өлсгөлөн зарлаж байхад 40
орчим улс төрийн хоригдол байсан бол одоо 100 болчихоод байна.
No comments:
Post a Comment