Wednesday, June 1, 2016

Калифорнийн их сургуульд буун дуу гарлаа

Лос-Анжелес дахь Калифорнийн их сургуулийн газар нутаг дээр нэг этгээд гал нээсний улмаас хоёр хүн амь насаа алджээ. Алуулсан хүний нэг нь гал нээсэн этгээд болохыг цагдаагийн газраас мэдэгдлээ. “Аллага, амиа хорлолт болсон” хэмээн Лос-Анжелесийн цагдаагийн газрын дарга Чарли Бэк ярилаа. Буун дуун гарсны дараа их сургуулийн хотхоныг цагдаа нар хамгаалалтад авчээ. ТЭр этгээд яагаад гал нээх болсон шалтгааныг судалж байна. Калифорнийн их сургууль нь 43 мянган оюутантай. Инженерийн факультетийн газар нутаг дээр ийм хэрэг гарчээ. Факультетийн хичээл долоо хоногийн дараа эхлэх байсан нь хойшлоод байна.



Шварценеггер заанаас зугтжээ

Холливудын жүжигчин, Калифорни мужийн захирагч асан Арнольд Шварценеггер заанаас зугтаж буй бичлэгээ Instagram хуудсандаа тавьжээ. Тэрээр Өмнөд Африкт очих үеэрээ сафари аялал хийсэн аж. Зэрлэг заанаас зугтаж буй бичлэгийг 400 мянган хүн үзжээ. Түүний сууж явсан автомашин заанд ойртож ирэхэд заан уурлан хөөжээ. Шварценеггерийн Instagram хуудас 5.4 сая дагагчтай. “Терминатор” ирэх сарын 30-нд 69 нас хүрнэ. Тэрээр хамгийн сүүлд “478” кинонд тоглосон нь удахгүй дэлгэцэнд гарах юм.

Австрид дүрвэгсдийн хуаранг шатаав

Австрид үл мэдэгдэх этгээдүүд дүрвэгсдийг байрлуулах гэж байсан хуаранг шатаажээ. 48 хүнийг хүлээн авах багтаамжтайугсармал хоёр давхар байшин бүрэн шатаж дуусчээ. Харин гал түймэрт өртсөн хүн байсангүй. Уг барилгыг хариуцаж байсан Австрийн Улаан заналмайн нийгэмлэгээс гал түймэр 300 мянган еврогийн хохирол учрууллаа хэмээн мэдэгдэв. Нийгэмлэгийн дарга Вальтер Айшингер болсон хэрэг явдалд цочирдсоноо хүлээн зөвшөөрчээ. Хэдийгээр ийм таагүй явдал болсон ч Улаан загалмайн нийгэмлэг хэрэгцээт хүмүүст тусламжаа хүргэж, зорилтоо биелүүлэх болно гэлээ. Айшингер ойрын үед эрх орон нутгийн эрх баригчидтай уулзаж дүрвэгсдэд зориулсан шинэ барилга барих талаар хэлэлцээ хийнэ хэмээн онцлов. Шатсан барилгад хэдхэн хоногийн дараа дүрвэгсэд ирж байрлах ёстой байжээ. Европт дүрвэгч, цагаачдад зориулсан байр, хуаранг шатаасан тохиолдол нэг бус удаа гараад байна.

Леонардо Ди Каприо сахлаа хусч, ихэд туржээ


Холливудын од Леонардо Ди Каприо Нью-Йорк хотод дугуйгаар зугаалж явахдаа папарацци дуранд өртжээ. Тэрээр “Амилсан чөтгөр” кинонд тоглохдоо ургуулсан сахал үсээ хусч, мэдэгдэхүйц турсан байв. Ди Каприо киноны зураг авалтын дараа сахлаа хусалгүй удсан билээ. Түүнийг өөр кинонд тоглохоор болсон тул сахал үсээ хусч, гадаад төрхөө дахин өөрчилж байна хэмээн таамаглах болов. Леонардо Каннд болсон буяны арга хэмжээн дээр Монгол руу хийх аялалыг 80 мянган еврогоор худалдаж авсан юм. Тиймээс, магадгүй Монголд хийх адал явдалт аялалынхаа өмнө өөрийгөө ийнхүү “сойж” буй бололтой. 

No comments:

Post a Comment