Депутатуудын халдашгүй байдлыг цуцалжээ
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган депутатуудын
халдашгүй дархан байдлыг цуцласан зарлигийг батлав. Ийнхүү сөрөг хүчний Ардын
ардчилсан намын хэд хэдэн депутатыг эрүүгийн хариуцлагад татах боломжтой
болжээ. Reuters
агентлаг мэдээлж буйгаар, парламентын 138 гишүүний эсрэг
эрүүгийн хэрэг үүсгээд байгаа ч хуулийн дагуу мөрдөн шалгаж, байцааж чадахгүй
байсан аж. Эдгээр 138 депутатын 101 нь сөрөг хүчний хоёр том намынх юм.
Халдашгүй байдлыг цуцлах хуулийн төслийг парламент
тавдугаар сарын эцсээр баталсныг Ерөнхийлөгч ийнхүү дэмжин гарын үсэг зурлаа.
Ардын ардчилсан нам нь Туркийн хотуудад хэд хэдэн дэлбэрэлт зохион байгуулсан
Курдистаны Ажилчны намтай холбоо, сүлбээтэй хэмээн үзэж байна. “Гэм буруутай
хүмүүс хууль сахиулах байгууллагуудад сууж байхыг ард түмэн хүсэхгүй” хэмээн
Эрдоган дээрх хуулийг баталсны дараа мэдэгджээ.
Европ руу дүрвэгсдийг зөөдөг мафийн лидерийг шилжүүлж
өгчээ
Судан улс Европ руу хэдэн мянган цагаач, дүрвэгчийг хууль
бусаар зөөсөн хэрэгт сэжиглэгдэж байгаа гэмт бүлэглэлийн лидер, Эритреи улсын
харъяат Медхани Ихдегог Италийн шүүхэд шилжүүлж өгчээ. Медхани нь Африк, Ливид
байдаг томоохон гэмт бүлэглэлүүдийн нэг толгойлогч бөгөөд Сахарын цөл, Газар
дундын тэнгисээр цагаачдыг зөөж Европ руу оруулах наймаа хийдэг байжээ. 35
настай Медхани Ихдегог тавдугаар сарын 24-нд Суданы нийслэл Хартум хотод
баривчилсан юм. Гэмт бүлэглэлүүд бизнесээ идэвхжүүлэхийн тулд цагаачдын
хямралыг ашиглаж, хүний наймаагаар мэргэшиж байна хэмээн Еврокомиссын илтгэлд
онцолсон байна.
АНУ, Куба терроризмын эсрэг хамтарна
No comments:
Post a Comment