“Синатра дуулахаасаа илүү хар тамхи түгээдэг байсан”
Колумбын зохиолч, зартай мафийн толгойлогч Пабло Эсбарын
хүү Хуан Пабло Эскобар “Эцэг маань Америкийн дуучин Фрэнк Синатратай хар
тамхины наймаан дээр түншилдэг байсан” хэмээн баталж байна. Жазз, уламжлалт поп
стилээр дуулж америкууд төдийгүй дэлхийд алдаршсан Синатра Флоридад
мансууруулах бодис түгээх ажил хэрэгт идэвхтэй оролцдог байсан аж. Хуан Пабло
Эскобар Бразилийн нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө “Фрэнк Синатра эцгийн минь
Майами дахь түншүүдийн нэг байсан. Хар тамхины мафиар тэтгүүлж мэргэжлийн
замналаа эхэлсэн дуучин нэг бус байсан л даа. Би эцгийнхээ хажууд байсан
болохоор энэ бүгдийг мэддэг байсан” хэмээн онцолсон байна. Түүний баталж
буйгаар, Синатра дуулахаасаа илүү мансууруулах бодисын наймаанд идэвхтэй
оролцдог байсан аж.
Колумбын хар тамхины мафийн цуутай толгойлогчийн хүү
Аргентинд цөлөгдөж Себастьян Маррокин гэдэг нэртэй болжээ. Тэрээр “Netflix”
сүлжээгээр цацагдаж буй Бразилийн найруулагч Жозе Падильягийн “Хар тамхины
наймаачид” киног шүүмжилж байна.
“Хар тамхийг Майамигийн олон улсын нисэх буудлаар
дамжуулан АНУ-д оруулахын тулд эцэг маань Америкийн хар тамхитай тэмцэх
агентлагт “татвар төлдөг” байсан. Тэд кино хийж байгаа юм бол энэ тухай хамгийн
түрүүнд оруулах ёстой байсан” хэмээн өгүүлэв. “Миний эцэг Пабло Эскобар” номыг
бичсэн Хуан Пабло Эскобар “Netflix”-ийн дээрх киноны зохиол дээр зөвлөгөө өгөх
санал тавьсан ч Падилья зөвшөөрөөгүй аж. Эскобарын гэр бүл, ойр дотны хүмүүс
мэдээллээ мөнгөөр худалдах гэсэн хэмээн кино найруулагч ярьжээ. Харин хар
тамхины мафийн толгойлогчийн хүү “ Тэр биднийг боолчлолд амьдардаг гэж бодсон
юм байх даа. Биднийг үнэгүй ажиллуулахыг хүсээд байгаа юм уу” хэмээн ёгөөтэй
хариу барьсан аж. Жозе Падилья Колумбын мафийн талаар кино хийхдээ Пабло Эскобарын телефон утасны ярианы
бичлэгийг сонсож, Америкийн хар тамхитай тэмцэх агентлагаас зөвлөгөө авсан юм. “Эскобарын
утасны яриаг сонссон, үзсэн. Гэвч ар гэрийнхнийх нь яриад байгаа зүйл, өгөх
гээд байгаа мэдээлэл нь ихээхэн зөрүүтэй байсан. Пабло Эскобар юу хийж явдаг
байсныг тэд нэг их мэддэггүй байсан бололтой” хэмээн ярьсан аж. Хуан Пабло
Эскобар бас л хариуг нь барьж “Түүх мэддэггүй хүн нь энэ Падилья өөрөө байна
даа. Тэр одоо хүүхдүүдээс нь илүү мэддэг хамаатан садан нь юм уу” гэжээ. Тэрээр
киноны талаар хэлэхдээ “Энэ бол Колумбын түүхийг, хар тамхины наймааны золиос
болсон олон мянган гэр бүлийг доромжилсон явдал” гэсэн байна. Америкийн дуучин
Фрэнк Синатраг зохион байгуулалттай гэмт хэргийн нөлөө бүхий түнш, толгойлогч
байсан хэмээн ярьдаг билээ. Тэрээр АНУ даяар түгсэн алдар нэрээ үүнд ашигладаг
байсан бололтой. Синатра 1960 онд Невада, Калифорниа мужийн дундах Тахое нуурын
эрэг дээрх зочид буудал, казиног худалдаж авахдаа мафийн мөнгийг ашигласан гэх
яриа бий. Холбооны мөрдөх товчоо Синатраг олон жилийн турш мөрдөж, түүний
талаар хоёр мянга гаруй хуудас мэдээлэл цуглуулсан юм. Гэвч нэрт дуучин мафи,
гэмт хэрэгтэй холбоо% сүлбээтэй гэдгээ байнга няцаадаг байжээ.
No comments:
Post a Comment