Буркина-Фасо шинэ Ерөнхийлөгчтэй болов
Баруун Афикийн Буркина-Фасо улсын Ерөнхийлөгчийн
сонгуульд Марк Каборе ялалт байгуулав. 2014 оны аравдугаар сард Ерөнхийлөгч
Блэз Компаорег эрх мэдлээс нь зайлуулсны дараа НҮБ-д төлөөлөгчөөр сууж байсан
Мишель Кафандо
төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэж байсан юм.
Буркина-Фасо 1960 онд Францын колониос чөлөөлөгдсөний дараа төрийн эргэлтээр
Ерөнхийлөгч тодрох тохиолдол цөөнгүй гарчээ. 1987 оны сонгуулийн дүнг
маргаантэй боллоо хэмээн эсэргүүцсэн Блэз Компаоре төрийн эргэлт хийн засгийн
эрхэнд гарч байв. Үүний өмнөх Ерөнхийлөгч Жильбер Дендере мөн л төрийн эргэлт хийн
гарч ирж байжээ. 28 жил төр барьсан Компаоре мөн л төрийн эргэлтээр эрх
мэдлээсээ хагацсан юм.
Интернэтээр хүүхдээ худалдахыг санаархжээ
Өмнөд Африкийн 20 настай эмэгтэй Зама Мадлана Gumtree
интернэт дэлгүүрээр хүүхдээ худалдахыг оролдсон хэргээр шүүхэд дуудагдаад
байна. Тэрээр ой долоон сартай хүүгээ таван мянган ранд буюу 380 доллараар
зарах гэж байгаад саатуулагдсан юм. Цагдаагийн төлөөлөгч худалдан авагчийн
дүрээр харилцсаны эцэст Мадланаг илрүүлэн баривчилжээ. Түүнийг хүний наймаа,
мөнгө угаах хэрэгт буруутгаж байна. Шүүх хурал болтол эмэгтэйг гэрийн хорионд
оруулжээ. Хүүхдээ худалдахыг оролдсон эмэгтэйн эх байх эрхийг хасах хэрэгтэй
хэмээн зарим хүн үзэж байна. Мөн уг бүсгүйн зан ааш, сэтгэцийн байдлыг
шалгуулахаар болжээ.
Мах – дэлхийн дулаарлын бас нэг шалтгаан
Парист цаг агаарын өөрчлөлтийг хэлэлцэж буй НҮБ-ын бага
хурлаас агаарт цацагдаж буй нүүрсхүчлийн ислийг багасгах, автомашин, тээврийн
системийг сайжруулах зэрэг уриалга гаргаж байгаа ч нэг чухал сэдвийг ярилгүй
орхижээ. Амьтны аж ахуйгаас нийт нүүрсхүчлийн ислийн 15 хувь нь гарч байдаг нь
бүх автомашин, галт тэрэг, хөлөг онгоц, нисэх онгоцныхтой тэнцдэг байна. Лондон
дахь Хатан хааны олон улсын хүрээлэнгээс гаргасан “Өөрчлөгдөж буй цаг агаар,
өөрчлөгдөж буй хоолны дэглэм: Махны хэрэглээг багасгахын төлөө” илтгэлд махны
хэт их хэрэглээг багасгах тал дээр хамтарсан хүчин чармайлт гаргахгүй бол
дэлхийн дулаарлаас сэргийлэх боломжгүй хэмээн онцолсон байна.
Энэ их махыг хэн идэж байна вэ
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
ReplyDeleteТа санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариарай. Dr.louisclinic@gmail.com -ээр дамжуулан бид танд Бөөрнийхээ сайн дүнг санал болгож байна. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний эмнэлэгт яаралтай хэрэгтэй эсвэл +918704214690
имэйл: dr.louisclinic@gmail.com
whatsapp: + 1- (725) 2017759
Үнэ: 450,000 доллар