Ирак дахь “Исламын улс”-ын командлалын төвийг устгажээ
Францын байлдааны онгоцууд Иракийн Мосул хотоос 45 км-ийн
зайд орших “Исламын улс” бүлгийн командлалын төв байрыг довтолж устгасан байна.
Нисэх хүчний онгоцууд Талл-Афар хот дахь лалын босогчдын хуаран, зэр зэвсгийн
агуулахыг устгаж, ихээхэн хэмжээний хохирол учруулжээ. Арваннэгдүгээр сарын
23-нд Францын “Шарль де Голль” тээвэрлэгч хөлөг онгоцноос Сири, Ирак дахь
“Исламын улс” бүлгийн байрлалд цохилт өгсөн юм. АНУ-д айлчилсан Францын
Ерөнхийлөгч Франсуа Олланд Цагаан ордны эзэн Барак Обаматай уулзахдаа “Франц
улс Сирид газраар давших ажиллагаанд оролцохгүй” хэмээн мэдэгджээ.
Норвеги хил хязгаараа чангатгана
Норвеги улс Шенгенийн бүс дотор хилийн хяналтын арга
хэмжээ авахаар болсныг тус улсын Засгийн газрын тэргүүн Эрн Сульберг мэдэгдлээ.
Маргаашнаас эхлэн цагдаа нар Дани, Герман, Шведээс Норвегид ирж байгаа
хүмүүсийн бичиг баримтыг шалгаж эхлэх бололтой. Цагаач, дүрвэгсдийн урсгал
нэмэгдсэний улмаас ийм арга хэмжээ авч байгаа аж. “Швед хилийн хяналтаа
чангатгасан. Мнай улс ч хил хязгаараа хамгаалах шаардлагатай боллоо. Хөлөг
онгоцоор ирж байгаа хүмүүст хяналт тавих, аюулгүй байдлаа сахиулах арга хэмжээ
авах хэрэгтэй боллоо” хэмээн Сульберг хэлжээ. Шведийн Цагаачлалын яам
дүрвэгсдийг байраар хангахаа больсноо мэдэгдсэн юм. Мөн тус улс хилийн хяналт,
шалгалтаа дахин 20 хоногоор сунгахаар болсноо зарлаад байна.
Египетэд эртний хотын туурь олдлоо
No comments:
Post a Comment