“Аль-Каиды”-гийн тэргүүн Оросыг заналхийлэв
Террорист “Аль-Кайда” байгууллагын лидер Айман
аз-Завахири өөрийн талынханд хандаж дотоод мөргөлдөөнөө зогсоож, бүх хүчээ
америк, орос, иран, алавитууд болон “Хезболла” бүлгийн эсрэг чиглүүлэхийг
уриаллаа. “Америк, орос, иранууд бидний эсрэг дайн өдөөж байна. Бид бүх хүчээ
тэдний эсрэг нэгтгэх хэрэгтэй байна” хэмээн тэрээр мэдэгдэлдээ дурджээ. Оросын
нисэх хүчин Сирид тусгай ажиллагаа явуулж эхэлсний дараа энэ мэдэгдлийг хийсэн бололтой. Завахири мөн
өрнөдөд аллага, хядлага үйлдэхийг уриалсан юм. “Аль-Кайда” нь “Исламын улс”-ыг
хүлээн зөвшөөрдөггүй ч тусламж үзүүлнэ хэмээн амладаг. Харин “Аль-Кайда”,
“Талибан” нягт холбоо сүлбээтэй ажилладаг аж.
Оросын онгоц нуруугаараа унажээ
Оросын А321 нисэх онгоц унахаасаа өмнө дээшээ харсан
байсан хэмээн Интерфакс агентлаг Каир дахь эх сурвалжаас иш татан мэдээлэв. “Онгоц нуруугаараа газар унасан. Гэвч ямар нэг дүгнэлт хийхэд эрт байна. Мөрдөн
шалгах ажиллагаа хийж байгаа хүмүүс ослын талаар ямар нэг хувилбар гаргаагүй байна”
хэмээн мэдээлжээ. Эх сурвалж дамжуулж буйгаар, агаарын хөлөг аюулын ямар нэг
дохио өгөөгүй, онгоц доголдсон талаар ямар нэг мэдээлэл өгөөгүй, ослын буулт
хийх тухай мэдэгдээгүй аж.
Аравдугаар сарын 31-нээс Египетийн Шарм-эль-Шейхээс
Санкт-Петербург хот руу нисч явсан “Когалымавиа” авиакомпанийн Airbus A321
онгоц Синайн хойг орчимд осолдсон юм. Дотор нь явсан 217 зорчигч, нисэх багийн
долоон гишүүн бүгд амь үрэгдсэн байна. Уг онгоцонд Оросын 214 иргэн (25 нь
хүүхэд) явж байжээ.
Муурны төлөө таван жил шүүхдээд ач охиндоо ялагджээ
No comments:
Post a Comment