Бразилд эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр
Албан тушаалаасаа зайлуулагдаад байгаа Ерөнхийлөгч Дилма
Русефийн талыг дэмжигчид Сан-Паулу, Рио-де-Жанейро хотын гудамжинд жагсаж зам
харгуйг хаажээ. Тэд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Мишель Темерт сэтгэл
дундуур байгаагаа илэрхийлж байна. Жагсагчид Сан-Паулу дахь Темерийн өргөөнд
очиж түүнийг огцрохыг шаарджээ. Сан-Паулу хотод хоёр мянган хүн эсэргүүцлийн
жагсаалд оролцсон бол Рио хотод мянга гаруй хүн Темерийг эсэргүүцэн цуглажээ.
Мишель Темер Бразилийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр
томилогдоод 10 хонож байна. Тэрээр Соёлын яамыг татан буулгаж Боловсролын
яамтай нэгтгэнэ гэсэн нь ихээхэн эсэргүүцэлтэй тулгараад байна. Мөн Темер дан
цагаан эрэгтэйчүүдээр түр Засгийн газраа бүрдүүлснийг олон хүн шүүмжилж байгаа
юм. 1979 оноос хойш нэг ч эмэгтэй сайдгүй анхны Сайд нарын танхим бүрдээд
байна.
Барак Обама Вьетнамд айлчилж байна
No comments:
Post a Comment