Sunday, May 15, 2016



Филиппины шинэ Ерөнхийлөгч цаазын ялыг сэргээхээ амлав

Филиппины Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Родриго Дутерте цаазыг ялыг сэргээж, хууль сахиулах байгууллагуудад зэвсэг хэрэглэх онцгой эрхийг өгнө хэмээн амлалаа. Архи, тамхийг хориглож, мөн хүүхдүүдийг хөл хорионд оруулах бодолтой байгаа улс орны шинэ лидер ийнхүү ээлжит шуугиант мэдэгдлээ хийв. Тэрээр бас Ерөнхийлөгчийн ордонд эмнэлэг байрлуулна хэмээн амлажээ.
Филиппин улс 2006 онд цаазын ялыг халсан юм.Дутертегийн хэлж буйгаар, тэрээр шийтгэлийн дээд хэмжээг нэмэгдүүлэх замаар цаазын ялыг сэргээхийг парламентаар батлуулж дөнгөх аж. Хууль сахиулах байгууллагын ажилтнуудад баривчилгааг эсэргүүцсэн тохиолдолд гал нээх эрхийг олгоно гэж байна. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй хамгийн хатуу аргаар үзэлцэнэ гэдгээ Дутерте зарлажээ.

Родриго Дутерте өмнөд хэсгийн Давао хотын даргааг ажиллаж байхдаа гэмт хэргийн эсрэг тууштай тэмцлээрээ “Залхаан цээрлүүлэгч” гэдэг хочыг авсан юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр тэрээр олон хатуу, чанга мэдэгдэл хийж, хар тамхины наймаачдыг шууд буудаж, цогцсыг нь Манилагийн хоолой руу шиднэ хэмээн амлаж байсан билээ. Тэрээр өөртөө болон хүчний байгууллагын ажилтнуудад албанаасаа буусны дараа халдашгүй дархан байдлыг нь хадгалан үлдээх амлалт өгчээ. Дутерте Давао хотын даргаар ажиллаж байхад хууль хяналтын байгууллага нь мянга гаруй гэмт хэрэгтнийг устгасан юм. Хүний эрхийн Human Rights Watch байгууллага түүнийг “Үхлийн сумангийн дарга” хэмээн нэрлэж байв. Дутерте өнгөрсөн дөрөвдүгээр сард Давао хотын даргаар ажиллаж байхад нь хүчирхийлүүлж алуулсан австрали эмэгтэйн тухай тоглоом шоглоомоор хэлсэн үг нь ихээхэн шуугиан дэгдээсэн билээ. “Тэр эмэгтэй их хөөрхөн байсан, хотын дарга эхнийх нь байх байсан юм” гэж оновчгүй наргиж хэлсэн нь олон хүний эсэргүүцэлтэй тулгарч байсан юм.

No comments:

Post a Comment