Хятадад медузыг хуурамчаар үйлдвэрлэж байна
Дэлхийн олон оронд медуз буюу далайн нялцгайн биетийг
арьсан дээр харшил үүсгэдэг хэмээн жийрхдэг бол Хятадад хамгийн эрэлттэй
бүтээгдэхүүний нэг байдаг. Хятадын өмнөд болон зүүн эргийн нутагт медуз нь
тансаг зоогны нэг юм. Эрэлт, хэрэгцээ их байдгаас далайн нялцгай биетний хар зах
үүсчээ. Цагдаа нар саяхан хуурамч медуз үйлдвэрлэж байсан хоёр газрыг илрүүлсэн
байна. Тэнд 10 гаруй тн хуурамч медуз үйлдвэрлэж зах зээлд нийлүүлсэн болохыг
тогтоожээ. Химийн бүтээгдэхүүнүүдийг хольж далайн нялцгай биетийг хийдэг байсан
ба шинжилгээгээр цайрын өндөр орц илэрсэн аж. Цагдаа нар зах дээр хуурамч медуз
нийлүүлдэг Юань хэмээх эрийг мөшгисөөр Хужоу хотод байдаг үйлдвэрийг илрүүлжээ.
Тэнд Жиа хэмээх эр хэдэн хүнийг удирдаж химийн бүтээгдэхүүнээр хуурамч нялцгай
биетэн үйлдвэрлэж байсан аж. Хятадын цагдаа өнгөрсөн дөрөвдүгээр сард энэ
ажиллагааг явуулж хуурамч үйлдвэрүүдийг илрүүлсэн нь өнөөдөр олон нийтэд ил
болж байна. Юань, Жиа нар алгиник хүчил, цайрын сульфат, усгүй кальц ашиглан
медуз хийдэг байжээ. Хуурамч нялцгай биет нь яс, мэдрэл, оюун ухаанд муугаар
нөлөөлдөг болохыг тогтоогоод байна. Тэр тусмаа жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхэд,
хөгшдөд тун хортой болохыг сануулжээ.
No comments:
Post a Comment