Багдадад мөргөлийн улмаас эсэргүүцлийн хөдөлгөөн зогсчээ
Иракийн парламентын ордныг дайрч эзэлсэн шийт шашны лидер
Муктада Садрыг дэмжигчид эсэргүүцлийн жагсаалаа зогсоож буйгаа зарлалаа. “Эсэргүүцлийн
хөдөлгөөнийг зохион байгуулах хороо Багдад дахь “Ногоон бүс”-ээс жагсагчдаа
эргүүлэн татаж байна” хэмээн жагсагчид мэдэгдэлдээ онцолжээ. Жагсагчид мөргөл
үйлдэхийн тулд эсэргүүцлийн жагсаал, цуглаанаа зогсоосон хэмээн ВВС агентлаг
дамжуулав. Багдад дахь эсэргүүцэл, эмх замбараагүй байдлын улмаас Ираны эрх
баригчид тавдугаар сарын 1-ний бүх нислэгийг цуцалсан байна.
Adonia хөлөг онгоц Куба орохоор хөдөллөө
Сүүлийн 50 жилд анх удаа зорчигч тээврийн хөлөг онгоц
Куба орохоор Флорида мужийн Майами хотын эргээс хөдөллөө хэмээн Channel News
Asia мэдээлэв. Аялагч, жуулчдад зориулсан аварга том хөлөг онгоц өчигдөр орон
нутгийн цагаар 16.00 цагт хөдөлсөн ба түүнд 700 орчим зорчигч аялж байна. Тэдний
ихэнх нь Куба орноор аялах гэж буй америк жуулчид аж. Мөн эх орноо орхин Америк
руу гарсан цөөнгүй куба иргэн ах дүү, төрөл садантайгаа уулзахаар явж байгаа
юм. Adonia хөлөг тавдугаар сарын 3-нд Гаваны боомтод орж ирэх бололтой.
Дашрамд сонирхуулахад, АНУ Кубаас кофе импортлохыг зөвшөөрчээ. Вашингтоны засаг
захиргаа Кубын эсрэг хориг арга хэмжээг зөөлрүүлж байгаа ч хагас зууны өмнө
тавьсан худалдааны хориг хүчин төгөлдөр үйлчилсэн хэвээр байна.
Б.Обамагийн том охин Харвардад элсэнэ
No comments:
Post a Comment