Сирийн босогчид авиа баазыг эзэлжээ
Сирийн босогчид Дамаск болон Иордхны нийслэл Амман хотын
дунд байдаг 38-р авиа баазыг эзлэн авснаа зарлав. Тэд энэ мэдээллээ баазын
командлагч, генерал Махмуд Дарвишийн цус болсон цогцосны зургийн хамтаар
цацжээ. Сирийн өмнөд хэсэгт тулалдаан ширүүсч байгаа тухай мэдээ ирсээр байна.
Сөрөг хүчнийхэн нийслэл Дамаск хот руу довтлохоор бэлтгэж, хоол хүнс, зэвсгийн
хангамжаа замаа чөлөөлөхөөр тулалдсаар байгаа ажээ.
Талибууд Пакистаны экс Ерөнхийлөгчийг хороох отряд
байгуулжээ
Пакистаны экс Ерөнхийлөгч Первез Мушарраф эх орондоо
бууцаж ирвэл түүний амь насанд нь халдана хэмээн лалын “Талибан” хөдөлгөөнийхэн
мэдэгдлээ. Тус хөдөлгөөний албан ёсны төлөөлөгч Эсанулла Эхсан “П.Мушаррафыг
хороох “Үхлийн отряд” бэлэн болсон” хэмээн мэдэгдсэн байна. П.Мушарраф
Ерөнхийлөгч байхдаа Афганистан дахь
талибуудын эсрэг тэмцэлд АНУ-д идэвхтэй тусалж байсан юм. Тэрээр төрийн тэргүүний
сэнтийгээс бууснаас хойш Лондон, Дубайд амьдарч байна. Мушарраф эх орондоо
буцан ирж, улс төрийн намыг тэргүүлэн парламентын сонгуульд орох бодолтой
байгаагаа саяхан мэдэгдсэн ажээ.
Курдистаны Ажилчны нам гал зогсоож буйгаа зарлав
Курдистаны Ажилчны нам Туркийн эрх баригчдын эсрэг
тэмцлийн галаа зогсоож буйгаа албан ёсоор зарлалаа. Ийнхүү Курдын босогчид
гуравдугаар сарын 21-нд Анкаратай эвлэрэхийг уриалсан лидер Абдулла Ожаланыхаа
тушаалыг биелүүлжээ. “Курдистаны Ажилчны нам (КАН)
гуравдугаар сарын 21-нээс гал зогсоож буйгаа албан ёсоор
зарлаж байна” хэмээн Курдын босогчдын хээрийн цэргийн командлагч Мурат
Карайылан гуравдугаар сарын 23-нд интернэтэд байрлуулсан сэдэгдэлдээ онцолжээ.
Иракийн хойд нутгийн ууланд байрладаг Карайыланы удирддаг Курдын босогчдын бааз
Туркийн Засгийн газрын эсрэг курдуудын тэмцлийг удирддаг юм.
Курдын босогчид лидер Ожаландаа одоо ч үнэнч хэвээр
байгааг энэ үйл явдал харуулж байна. КАН-ын лидер Абдулла Ожалан 1999 онд төрд
урвасан хэргээр цаазаар авахуулах ял сонссон билээ. Хожим нь энэ ялыг бүх
насаар нь хорих ял болгон өөрчилжээ. Ожалан 2012 оны аравдугаар сард Туркийн
эрх баригчидтай энхийн хэлэлцээг эхлүүлж, курдууд Наурыз баяраа тэмдэглэж байх
үеэр улс төрийн тэмцлийн төлөө зэвсэгт тэмцлээсээ татгалзахыг Курдын босогчдод
уриалсан юм.
Nestle компани KitKat шоколадыг зах зээлээс эргүүлэн
татжээ
Хэд хэдэн хэрэглэгч шоколаднаас хуванцар хэлтэрхий гарч
ирлээ хэмээн гомдоллосны дараа Nestle компани KitKat шоколадаа зах зээлээс эргүүлэн татжээ. Британийн супермаркетуудаас ихээхэн
хэмжээний бүтээгдэхүүнээ эргүүлэн татаад байна. Мөн Герман, Швейцарь, Австри,
Сингапур, Канад, Мальт, Филиппин дахь зах зээлээс KitKat шоколадыг буцааж татжээ. Компанийн удирдлага энэхүү таагүй явдлын төлөө
хэрэглэгчдээсээ уучлал хүсчээ. KitKat шоколад нь Nestle-гийн хамгийн алдартай бүтээгдэхүүний нэг юм. Дэлхий даяар секунд тутамд
150 KitKat
хэрэглэгддэг ажээ.
“Их-8”-ын уулзалт болох ордны ойролцоо тавьсан тэсрэх
бөмбөгийг аюулгүй болгожээ
No comments:
Post a Comment