Дээврээс унасан чулуу орос жуулчны аминд хүрчээ
ОХУ-ын Приморийн хязгаарын оршин суугч эмэгтэй Хятадын
Суйфэнь хотод аялж яваад золгүй тохиолдлоор амиа алджээ. Түүнийг гудамжаар
алхаж явахад дэлгүүрийн дээврээс унасан чулуу толгойг нь онож амь насанд нь
хүрчээ. Тэрээр дэлгүүр рүү орсон найзыгаа хүлээгээд зогсож байсан аж. Хятадын
цагдаа энэ хэрэг явдлыг шалгаж байна. Орос жуулчныг санаатайгаар хөнөөсөн байж
болзошгүй хэмээн цагдаа нар үзэж байгаа аж.
Жулиа Пирсон АНУ-ын Нууц албыг удирдана
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Жулиа Пирсоныг төрийн
тэргүүний аюулгүй байдлыг хариуцдаг Нууц албаны тэргүүнээр томиллоо. Нууц албанд
штабын даргаар ажиллаж байсан Ж.Пирсон энэ албыг толгойлж буй анхны эмэгтэй хүн
болов. АНУ-ын Нууц албаны өмнөх тэргүүн Марк Салливан өнгөрсөн хоёрдугаар сард
огцорсон билээ. Тэрээр энэ албыг долоон жил удирдсан аж.
АНУ-ын Нууц алба нь Ерөнхийлөгч болон түүний гэр бүлийг
хамгаалдаг. Мөн экс Ерөнхийлөгч нарын аюулгүй байдлыг хариуцаж, америк доллар,
төрийн облигацийг хуурамчаар үйлдэхийн эсрэг тэмцдэг ажээ.
Арабын орнуудын нэгдэл Сирийн сөрөг хүчинд зэвсгээр
туслана
Арабын орнуудын нэгдлийн дээд хэмжээний уулзалт Катарт
болж, Сирийн сөрөг хүчинд зэр зэвсгийн тусламж үзүүлж болно гэсэн шийдвэр
гаргалаа. Үүний зэрэгцээ Арабын нэгдэл дэлхий дахинд хандан Сирийн Үндэсний
хувьсгалт эвслийг Сирийн хууль ёсны цорын ганц төлөөлөгчөөр хүлээн зөвшөөрөхийг
уриалав. Сирийн сөрөг хүчнийхэн Катарт болсон уулзалтаар Арабын нэгдэлд албан
ёсоор суудалтай болсон байна. Ийнхүү Сирийн сөрөг хүчнийхэн арабын лигт албан
ёсоор нэгдсэнээр нэгдлийн гишүүн орнуудаас тусламж авах боломжтой болж байгаа
юм.
Пап лам Франциск тансаглалаас татгалзаж байна
Ромын католик шашны шинэ лидер Франциск Ватиканы ордон
дахь пап ламын өргөөнд шилжин суурьших бодолгүй байна. Пап ламын хэвлэлийн
төлөөлөгч Федерико Ломбарди “Пап лам Франциск гуравдугаар сард пап ламыг сонгох
хуралд ирэх үеэрээ байрлаж байсан Domus
Santa Martha зочид буудалдаа амьдарч байна. Ойрын үед тэндээс нүүх бодолгүй
байна” хэмээн мэдэгдэв. Шинэ пап Франциск шилжин суурьшихыг хүсэхгүй байгаа
өргөө нь 12 өрөөтэй, зочдыг хүлээн авах том танхимтай юм. Франциск бас хувийн
лимузинээс татгалзсан билээ. Мөн Ватиканы Клементины танхим дахь пап ламын
сэнтийг энгийн суудлаар солихыг хүсчээ.
Флоридад газар цөмөрсөөр байна
АНУ-ын Флорида мужид газар доорх ээлжит нүх гарч иржээ.
Сүүлийн 30 хоногт АНУ-ын газар нутаг дээр гэнэт газар цөмөрч том нүх гарсан
дөрөв дэх тохиолдол бүртгэгдэв. 2.5 метр өргөн, гурван метр гүн нүх Флоридагийн
Сеффнер дахь хоёр байшингийн дунд бий болжээ. Хоёрдугаар сарын сүүлчээр эндээс
гурван км-ийн зайд мөн газар цөмөрч бүхэл бүтэн байшин нурж байсан юм. Тэр үед
Флоридагийн оршин суугч Жефф Буш гэрийнх нь доор үүссэн 30 метр гүн нүх рүү
унаж алга болжээ. Тэрээр энэ үеэр унтаж байсан аж. Гуравдугаар сарын дундуур
Миссури дахь гольфийн талбайд газар гэнэт цөмөрч гольфчин эр нүх рүү унах
шахсан байна. “Флоридад дахиж ингэж газар цөмөрнө. Газар доорх нүхний улирал
эхлээд байна” хэмээн геологч Жонатан Артур “АР” агентлагт ярилаа.
Бухтай гүйлтийн үеэр хоёр хүн амиа алдлаа
Колумбийн хойд нутагт бухнуудыг талбайд гарган хөөцөлдөн
нааддаг уламжлалт Корралеха баяр болжээ. Харамсалтай нь энэ баярын үеэр буханд
мөргүүлсэн хоёр хүн амиа алдаж, 44 хүн гэмтэж бэртсэн байна. Бух 46 настай
эрийн зүрх рүү нь эврээ “дүржээ”. Бас нэг эр буханд мөргүүлж, гишгүүлсний улмаас
эмнэлэгт очоод амьсгал хураасан байна. Бухтай наадах баяр Колумбид 1819 оноос
хойш уламжлал болсон юм. 2012 онд нийслэл Богота хотын дарга хотын газар нутаг
дээр бухтай наадахыг хориглосон ажээ.
Гэрийн үйлчлэгчдэд иргэншил олгохоо больжээ
No comments:
Post a Comment