Япон дахь Америкийн цэргийн баазыг довтолно хэмээн
сүрдүүлэв
Хойд Солонгосын эрх баригчид Япон дахь АНУ-ын цэргийн
баазыг довтолно хэмээн сүрдүүллээ. Пхеньяны цэргийн удирдлагын төлөөлөгч “АНУ-ын
цэргийн бааз Гуамд байгаа гэдгийг санаарай. Тэд тэндээс В-52 бөмбөгдөгч онгоц
хөөргөж байна. Мөн Окинавад тэдний тэнгисийн цэргийн бааз байгаа. Эдгээр бааз
нь манай өндөр ончтой зэвсэглэлийн системийн овоо харааны бүсэд байгаа гэдгийг
сануулж байна” хэмээн мэдэгдэв.
Пентагон Хойд Солонгосын зүгээс ирэх аюулаас сэргийлэхийн
тулд пуужингаас эсэргүүцэн хамгаалах системээ хүчирхэгжүүлэх санаатай байгаагаа
мэдэгдсэн билээ. Пхеньяны сүүлийн үед цөмийн зэвсгийн хүчин чадлаа нэмэгдүүлж, “Тэпходон-2”
тээгч пуужинг сансарт хөөргөж, гурван ч удаа цөмийн пуужин туршаад байгаа юм.
Малид эмх журмыг тогтооно
Мали улсын Засгийн газар мөдхөн бүх улс орон даяар бүрэн
эрх, эмх журмаа тогтооно хэмээн Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд мэдэгдлээ.
Францын цэрэг нэгдүгээр сард Мали улсад нэвтрэн орсноос хойш чухал амжилтад
хүрээд байна. Тэд гол хотуудыг лалын босогчдоос чөлөөлөн, хяналтаа тогтоож,
босогчдын хөдөлгөөнийг хориглож чаджээ. Францын тал дөрөвдүгээр сард Мали
улсаас цэргээ татахаар төлөвлөж байна.
Б.Березовский “Улаан Ленин”-ийг заржээ
Оросын цөлөгдсөн олигарх Борис Березовский өрөө дарахын
тулд “Улаан Ленин” уран зургаа заржээ. Алдарт Энди Уорхоллын эл бүтээлийг Christie’s дуудлага худалдаанд тавьж 202
мянган долларын үнэ хүргэсэн байна. Орос бизнесмэн шүүхийн зардал,
өмгөөлөгчдийн цалинг өгөхийн тулд ажилтнуудынхаа тоог цомхотгож, хэд хэдэн орон
сууцаа зарж, мөн Лондоны Mayfair
дахь албан өргөөгөө хаахаар болжээ.
Оросын физикч гурван сая доллараар шагнуулав
No comments:
Post a Comment