Сири аав, хүүг дэгээдсэн зураглаач бүсгүй нутгаа орхихоор
шийджээ
Сирийн харъяат Осама Абдул Мохсен хүүгээ тэврэн Унгарын
цагдаа нараас зугтааж явахад нь дэгээдэн унагаж дэлхийд “танигдсан” зураглаач,
сурвалжлагч Петра Ласло сири эрийг мэдүүлгээ өөрчилсөн, мөн Facebook
сүлжээгээр үзэн ядалт, заналхийлэл хүлээн авч сэтгэл санааны гүн дарамтад орсон
хэмээн шүүхэд ханджээ. Унгар бүсгүй эхлээд араасаа цохиулсан, тэгээд хариу
үйлдэл хийхдээ хүн дэгээдсэн хэмээн өчиж байна. “Би өөрийгөө л хамгаалсан.
Абдул Мохсен эхлээд цагдаад цохиулсан гэж мэдүүлсэн ч дараа нь мэдүүлгээ
өөрчилж миний эсрэг зүйл ярьсан” хэмээн өгүүлэв. Европ руу орохоор амь тэмцсэн
цагаачид Унгарын цагдаа нараас зугтаан гүйж байхад зураглаач бүсгүй хүүгээ тэвэрсэн
эрийг дэгээдэн унагаж буй бичлэг есдүгээр сарын 8-нд телевизээр цацагдсан
даруйд дэлхий даяараа зэвүүцэн шуугилдаж, бүсгүй ч тэр даруйдаа Унгарын N1TV
телевизээс хөөгдсөн юм.
“Би арьс өнгөөр ялгаварлагч биш. Энэ увайгүй мөрдөлт,
заналхийлэлд өртөх зүйл хийгээгүй. Би муу шийдвэр гаргасан хоёр жаахан
хүүхэдтэй ээж. Тэгж дэгээ тавьсандаа их харамсаж байна” хэмээн Петра Ласло Nagyar Nemzet сонинд ярьсан байна. Бүдүүлэг авир гаргасан
хэмээн буруутгасан шүүх хурал дууссаны дараа тэрээр Орос руу цагаачлахыг хүсч
байгаа аж. “Бид Орос руу явахаар зэхэж байна. Орос хэл үзэх гэж байгаа. Унгарыг
орхих л хэрэгтэй боллоо. Шүүх хурлын дараа шийдвэрээ гаргана” хэмээн Ласло
Оросын хэвлэлд ярьжээ.
Ласло нөхөр, хоёр хүүхдийн хамтаар эх орноо орхихоор
шийдсэн байна. Учир нь тэр явдлын дараа ажлаасаа халагдаж, хэн ч ажилд авахыг
хүсэхгүй байгаа аж. “Амьдрал минь сүйрсэн гэж хэлж болно. Унгарт байж суух ямар
ч аргагүй боллоо. Өмгөөлөгчийн маань тэнсэн харгалзах ял өгүүлэхээр ажиллаж
байна. Түүнд л найдаж сууна” хэмээн гунигтайхан өгүүлнэ. Петра Ласлогийн
танхайн хэргийг шүүх тусгай комисс байгуулагдсан бөгөөд түүнд долоон жилийн ял
өгөх санал гаргаад байгаа аж. Унгарт танхайрлын хэрэгт дээд тал нь гурван
жилийн ял өгдөг. Ласло “Ална тална” гэсэн заналхийлэлд өртсөн тул амь,
амьдралынхаа төлөө айж байна. Тэрээр мөн Facebook сүлжээг шүүхэд өгөхөөр зэхэж
байгаа аж. Учир нь нийгмийн сүлжээнд дахь заналхийлэл хэрээс хэтэрч Петра Ласлогийн
амь насыг хөнөөвөл 20 мянган доллараар шагнана гэсэн зар хүртэл явах болжээ.
Хамгийн гол нь түүнийг өмгөөлж хамгаалсан зүйлийг Facebook нийтлэхгүй
байгаа бололтой.
Унгар бүсгүйд дэгээдүүлсэн Абдул Мохсен дэлхийд даяар
алдаршиж ядах юмгүй Герман руу нэвтэрсэн юм. Удаа ч үгүй түүнийг Испанийн
хөлбөмбөгийн Getafe клуб ажилд урьж, дасгалжуулагчаар авсан билээ. Үнэн
хэрэгтээ Унгарын ард иргэд болон дэлхий нийт Петра Ласлогийн хэрэг дээр хоёр
хуваагдсан.
“Бөөнөөрөө нөмрөн орж ирж байгаа цагаачдад дуртай хүн нэг
ч байхгүй нь ойлгомжтой. Ласло тэрхүү дургүйцлийг л илэрхийлсэн хүн. Арга нь
буруу байж болох ч түүнийг тэгж хорино, цагдана гэж шүүхээр сүрдүүлж болохгүй”
хэмээн Унгарын нэгэн сэтгүүлч хэлжээ. Мөн “Handelsblatt” сонинд “Унгар бүсгүй хийсэн үйлдэлдээ харамсаж уучлал гуйсан бол түүнийг
тэгж зовоох хэрэг юун. Харин ч өөрийг нь алдаршуулж, Европт авчирч, ажил
төрөлтэй болгосон бүсгүйд Абдул Мохсен гүнээ талархаж, хийсэн үйлдлийг нь
уучлах ёстой” хэмээн бичсэн байна.
No comments:
Post a Comment