Робин Виллиамсын гэр бүл тохиролцоонд хүрчээ
Н.МӨНХЖИН
Холливудын алдартнуудын нэг, жүжигчин Робин Виллиамс
байхгүй болоод нэг жил өнгөрсний дараа түүний бэлэвсэн гэргий Сюзан Шнайдер
болон өмнөх хоёр гэрлэлтийнх нь гурван хүүхэд өв хөрөнгөний маргаан дээр
тохиролцоонд хүрчээ. Тохиролцооны нарийн ширийн зүйл тодорхойгүй байгаа ч
Шнайдерийн өмгөөлөгч “Жүжигчний гэргий нөхрийнхөө байранд үлдэхээр болсон”
хэмээн мэдэгджээ. Робин Виллиамсын үлдээсэн 100 сая долларын хөрөнгийг хэрхэн
хувааж авах талаар ар гэрийнхэн нь маргалдаж, шүүх дээр ширүүн тулаан өрнөсөн
юм. Нэрт жүжигчний бэлэвсэн эхнэр байрандаа үлдэж, хоол хүнсний зардлаа
гаргуулахаар болжээ. Мөн жүжигчний хамгийн сүүлд зүүж байсан үнэтэй бугуйн цаг,
бал сараараа авч байсан унадаг дугуй, хуримандаа хэрэглэсэн хүрэм, бэлэг сэлт
зэрэг нь эхнэрт нь үлдлээ. Маргалдагч талууд тохиролцоондоо сэтгэл хангалуун
байгаагаа мэдэгджээ. Робин 2014 оны наймдугаар сарын 14-нд 63 насандаа
Калифорни дахь гэртээ амиа хорлосон юм.
No comments:
Post a Comment