Араб хэлний цагаан толгой итгэмээргүй амархан байдаг ч
үгсийн сан, дуудлага нэн адармаатай. Арабууд хоолойны угаар ярьж буй мэт (гах
гух гэж байгаа мэт) сонсогддог нь үгний эхэнд гэхэд л гурван гийгүүлэгч орох
тохиолдол их байдагтай холбоотой. Араб хэлтэй орнуудын дуудлага, аялга өөр
байдаг тул хоорондоо ойлголцдоггүй.
Польш хэлээх 40 сая хүн ярьдаг ч өөр олон хэлтэй
харьцуулахад үүнийг хоёрдогч хэлээрээ сурсан хүн тун цөөхөн байдаг. Сурахад
хэцүү зүйлсийн эхнийх нь дуудлага. Сześć буюу сайн уу гэдгийг зөв хэлэхэд тун
амаргүй. Мөн дүрэм хэцүү. Бараг бүх хэлэнд эр эм хүйс гэж байдаг бол польш
хэлэнд үгийг долоон хүйст хуваадаг ажээ.
Хятадын албан ёсны хэл мандарин буюу стандарт хятад
хэлээр жинхэнэ ярьдаг хүмүүс нь Сычуань мужийнхан ажээ. Тэнд мандаринаар маш
гоё буюу аялгуутай, дуулж, шүлэг уншиж буй мэт ярьдаг гэж байгаа. Энэ хэлний
хамгийн хэцүү зүйл нь мэдээж аялга, дуудлага. Хятад хэлийг хичээнгүйлэн сурсан
гадаад хүмүүс зөв дуудлагагүйн улмаас ойлголцохгүй тохиолдол их. Мэдээж ханз
үсэг адармаатай, залхуутай.
No comments:
Post a Comment