Saturday, January 16, 2016



Ираны эсрэг хориг арга хэмжээг цуцаллаа

Олон улсын цөийн эрчим хүчний агентлаг Тегеран цөмийн хөтөлбөрөө зогсоохтой холбоотой бүх болзол нөхцлийг биелүүллээ хэмээн зарласны дараа АНУ болон Европын холбоо Ираны эсрэг хориг арга хэмжээг цуцаллаа. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “Ираны авсан алхмын хариуд АНУ, Европын холбоо цөмийн хөтөлбөртэй нь холбогдуулж авсан хориг арга хэмжээг даруй цуцлахаар боллоо” хэмээн Вена хотод мэдэгджээ. Хориг арга хэмжээ цуцлагдсанаар ирануудад шинэ боломж, шинэ ирээдүйг нээнэ хэмээн тэрээр онцлов. Хоригийг цуцлах шийдвэр Европын холбооны албан ёсны сэтгүүлд нийтлэгдсэний дараа хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм. Европын холбоо төдийгүй гишүүн орнууд тусдаа авсан хориг хэмжээ цуцлагдана хэмээн Европын холбооны гадаад бодлогын дээд төлөөлөгч Федерика Могерини мэдэгдлээ.

Хятадад Азийн хөрөнгө оруулалтын банк нээгдлээ

Хятадын Ерөнхийлөгч Си Зиньпин Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг Бээжин хотод албан ёсоор нээлээ. Дэд бүтцийн бүтээн байгуулалтад зээл олгох шинэ банкийг Орос, Их Британи зэрэг 57 улс үүсгэн байгуулжээ. Мөн үүсгэн байгуулагчдын дотор Австрали, Өмнөд Солонгос зэрэг Америкийн түүхэн холбоотнууд байгаа аж. Азийн хөрөнгө оруулалтын банк нь АНУ-д төвтэй Дэлхийн банктай өрсөлдөнө хэмээн зарим хүн үзэж байна.
Хятад улс тус банкны хамгийн их буюу 30 хувийг эзэмшиж байгаа аж. Банкны дүрмийн санг 100 тэрбум доллараар байгуулжээ. Азийн дэд бүтцийн салбарт анхны зээлийг 2016 оны дундуур олгохоор төлөвлөж байна. Шинэ банк нь эрчим хүч, тээвэр, харилцаа холбоо, хөдөө аж ахуйн дэд бүтэц, усны хангамж, хүрээлэн буй орчинд чиглэсэн хөрөнгө оруулалт хийх юм.

Сирийн дүрвэгч сая евро хожжээ

Сирийн дүрвэгч Францад сугалаанаас сая евро хожжээ. Тэрээр Парисын ойролцоох Баньол хотоос арван еврогоор азын тасалбараа худалдаж авсан аж. Сири дүрвэгч 2015 оны зун энэ шагналыг хожсон ч энэ тухай мэдээ Le Parisien сонинд нэгдүгээр сарын 14-нд хэвлэгдсэний дараа л ил болжээ. Мань эр байр худалдаж авсан бөгөөд одоо зоогийн газар нээх сонирхолтой байна. Мөн франц хэлээ сайжруулж, гэр бүлээ Францад авчрах бодолтой байгаа аж. 30 орчим настай сири залуу 2011 онд Сирид иргэний дайн дэгдэхэд Францад иржээ. Түүнээс хойш хар ажил хийж, жижиг бизнес хүртэл эрхэлж байсан юм. Испанийн эргийн харуул далайгаас аварч байсан Сенегалын цагаач 2015 оны арванхоёрдугаар сард сугалаанаас 400 мянган евро хожиж байв.

Хүнээс илүү селфи хийдэг муур


Британийн Metro сонин хүнээс илүү селфи хийдэг муурыг олсон хэмээн баталж байна. Түүнийг Мэнни гэдэг бөгөөд Instagram-д 43 дагагчтай өөрийн хуудастай аж.  Мэнни муур GoPro камерт их дуртай, өөрийн зургийг авахдаа хүнээс илүү сайн авдаг хэмээн сонинд бичжээ. Бүр хэрхэн селфи хийх урлагийг хүмүүст зааж өгөх чадвартай хэмээн магтаж байна. Мэннид GoPro камер харуулах л юм бол шүүрч аваад өдөржин зураг авдаг хэмээн Metro-д бичжээ.

1 comment:

  1. Би танай сайтад нэгдэж, 3 хоногийн дотор одоо миний түншээс ирсэн захиас ирсэн. 2 сарын мессеж, утасны дуудлагаас хойш бидэнтэй уулзаж, түүнийг харсан тэр мөчийг би мэдэрсэн. Тэр бол тэр байсан. Мөн тэр хэвээрээ байна. Via touch templeofanswer@hotmail.co.uk, дуудлага / Whatsapp +234 (815) 542-5481

    ReplyDelete