Tuesday, January 19, 2016



Афган залуу эхнэрийнхээ хамрыг огтолжээ

Нэг афган залуу эхнэртэйгээ муудалцаж, хамрыг нь огтолж хаяаад гэрээсээ зугтаж талибуудтай нийлжээ. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагчид энэ хэрэг явдлыг балмад хэмээн нэрлэж, харгис нөхрийг олж шийтгэхийг шаардаж байна. 25 настай  Мохамед Хан гэгч нь гэмт хэрэг өдүүлж байгаагүй, талибуудтай холбоо сүлбээгүй нэгэн байсан ч эхнэртээ ийнхүү харгис хандсаны дараа талибууд руу зугтсан аж. “Эхнэр нөхөр хоёр бүтэн сайнд гэртээ маргалдсан. Хан эхнэрээ ална хэмээн буу гаргасан ч баарсан тул хутга гаргаж ирээд хамрыг нь огтолсон” хэмээн цагдаагийн төлөөлөгч Фаряб ярилаа. Нөхөртөө харгислуулсан бүсгүй Реза Гуль “Тэр намайг байнга зоддог байсан. Гарыг минь хүлж байгаад хамар огтолсон. Бас тархийг минь ухаж хаях юм болов уу гэж айж байсан” хэмээн эмнэлгийн орон дээрээс сулхан хоолойгоор ярьжээ. Бүсгүйн хамар бүрэн тайрагдсан тул Афганистанд эмчлэх боломжгүй болжээ. Энэхүү золгүй хэрэг Айша Бибиг санагдуулж байна. 14 насандаа талиб эрд богтлогдсон Айша охин зугтаж байгаад баригдсаны дараа хадам аав, нөхөр нь шийтгэл болгож хамар, чихийг нь тайрч (2009 онд) ууланд хаясан байсан юм. Гэвч иргэд болон америк цэргүүд түүнийг олж аварчээ. Айша охины “Тайм” сэтгүүлд нийтлэгдсэний дараа тэрээр сайн санаат хүмүүсийн ачаар АНУ-д очиж хамар нөхөн сэргээх мэс засалд орсон юм. Айшаг АНУ-д амьдардаг афган-америк гэр бүл өргөж авчээ.

Хүний эрхийг хамгаалагч байгууллагууд Реза Гулийг хүүхдийн хамт АНУ-д авчирч, хамрыг нь нөхөн сэргээх мэс засалд оруулах арга зам хайж байна. Холбооны хүчин 2001 онд талибуудыг эрх мэдлээс зайлуулсны дараа тус улсад эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхаж, доромжлохыг хуулиар хориглосон ч энэхүү бүдүүлэг ёс хадгалагдсан хэвээр байгаа юм. 2014 онд АНУ болон НАТО-гийн цэргийн гол хүчин Афганистаныг орхин гарсны дараа талибууд дахин толгойгоо өндийлгөж, хөдөө, алс бөглүү нутгийг бүрэн хяналтдаа авчээ. Улмаар тэд шариатын хуулийг сэргээж, эмэгтэйчүүдийг хүн биш хэмээн үздэг бурангуй ёсоо эргэн сэргээх болсон юм. 

1 comment:

  1. Би танай сайтад нэгдэж, 3 хоногийн дотор одоо миний түншээс ирсэн захиас ирсэн. 2 сарын мессеж, утасны дуудлагаас хойш бидэнтэй уулзаж, түүнийг харсан тэр мөчийг би мэдэрсэн. Тэр бол тэр байсан. Мөн тэр хэвээрээ байна. Via touch templeofanswer@hotmail.co.uk, дуудлага / Whatsapp +234 (815) 542-5481

    ReplyDelete