WhatsApp-ийг идэвхтэй хэрэглэгчийн тоо тэрбумд хүрлээ
Харилцаа холбооны WhatsApp программыг идэвхтэй хэрэглэгчийн
тоо нэг тэрбумд хүрчээ. Гар утасны долоон системд 53 хэлээр суулгах боломжтой энэхүү
программ Европ, Өмнөд, Хойд Америкт ихээхэн түгсэн юм. WhatsApp мессенжерээр
өдөрт 42 тэрбум зурвас, 1.6 тэрбум гэрэл зураг, 250 сая видео бичлэг илгээгдэж
байдаг. Хакер асан Ян Кум 2009 онд WhatsApp программыг бүтээжээ. Дараа нь
тэрээр Yahoo компанид хамт ажиллаж байсан Брайан Эктонтой хамтарсан юм. 2011
оны арваннэгдүгээр сард WhatsApp нь iPhone гар утсанд зориулсан хамгийн
алдартай төлбөртэй программ болсон аж. WhatsApp нь жилийн нэг еврогийн
төлбөртэй байсан ч 2016 оноос эхлэн төлбөргүй болжээ. 2014 оны хоёрдугаар сард Facebook
сүлжээ WhatsApp-ийг 19 тэрбум доллараар худалдаж авсан юм.
АНУ “Исламын улс”-ын эсрэг тэмцлийн санжүүжилтээ нэмнэ
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаа 2017
оны батлан хамгаалах төсвийн хүрээнд “Исламын улс” террорист бүлгийн эсрэг
тэмцлийн санхүүжилтийг дорвитой нэмэхээр төлөвлөж байна. Энэ тухай Цагаан
ордонд ойр эх сурвалж мэдээлжээ. Террорист бүлгийн эсрэг тэмцэлд долоон тэрбум
доллар зарцуулах хүсэлт Конгресст удах ирэхгүй бололтой. Энэ нь өмнөх оны
санхүүжилтээс 35 хувиар давсан үзүүлэлт юм. Сирид хүмүүнлэгийн тусламжийн зам
гаргахын тулд ОХУ Башар Асадад нөлөөлөхийг АНУ уриалсан байна.
ДЭМБ Зика вирусын улмаас онц байдал зарлав
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Зика вирусын тархалтын
улмаас олон улсын онц байдал зарлалаа. Энэ өвчин тун хурдацтай тархаж, Бразилд
гэхэд л шинээр мэндэлсэн мянга гаруй хүүхдэд дээрх вирусын тохиолдол
бүртгэгдсэн тул ийм шийдвэр гаргажээ. Зика вирусын судалгаа шинжилгээг
түргэтгэхэд дэлхийн улс орнууд хүчин чармайлтаа нэмэгдүүлэх ёстой хэмээн ДЭМБ
үзэж байна. Зарим улс орон энэ тал дээр тун хойрго байгааг шүүмжилжээ. Зика
вирус нь жирэмсэн эмэгтэйчүүдэд хамгийн аюултай. Энэ вирусын улмаас шинээр
төрсөн хүүхдүүдийн тархи, гавал жижгэрч, оюуны хомсдолтой болох аюул нүүрлэж
байгаа ажээ.
Мел Гибсон 24 настай бүсгүйтэй гэрлэнэ
Холливудын од Мел Гибсон (60 настай) залуу найз бүсгүй Розалинда Росст хууль ёсны эхнэр болох санал тавьж
нааштай хариу авчээ. Нэрт жүжигчин сүүлийн үед 24 настай Розалиндатай хамт олон
нийтийн арга хэмжээнд үзэгдэх болсон юм. Саяхан тэд “Алтан бөмбөрцөг” ёслол
дээр хамт иржээ. Гибсон Оксана Григорьевагаас салснаас хойш найз бүсгүйчүүдээ
нууцлах болсон аж.
Гибсон, Росс нар мөдхөн Бали арлын нэгэн хувийн эдлэн
дээр гэрлэхээр зэхэж байна хэмээн хэвлэлүүд мэдээлэв. Мел, Розалинда нар
өнгөрсөн оны зун танилцжээ. Росс алдарт жүжигчний шинэ киноны зураг авалтын
тайз засал дээр ажиллаж байсан аж. Розалинда морин спорт, акробатаар
хичээллэдэг байжээ. Тэрээр 18 насандаа Кентуки мужид морин дээрх акробатын
тэмцээнд түрүүлж байсан юм. Дараа нь сургуулиа төгсөөд тайз засалч болсон
байна.
Мел Гибсон албан ёсны ганц эхнэр Робин Муртай 31 жил
амьдарч долоон хүүхэдтэй болсон юм. Дараа нь Оросын төгөлдөр хуурч Оксана
Григорьеватай хоёр жил амьдарч нэг хүүтэй болсон. Тэрээр Оксанагаас салахдаа
400 сая долларыг нөхөн төлбөрт өгсөн нь Холливудын түүхэн дахь хамгийн үнэтэй
салалт болсон билээ.
Дэвида Боуи гэрээслэл ил боллоо
Саяхан бурхны оронд одсон Английн дуучин Дэвид Боуигийн
гэрээслэл ил болжээ. Тэрээр өв хөрөнгийнхөө тал хувийг сүүлийн 15 жил хамт
амьдарсан эхнэр Иманд, 44 настай хүү Дункан, 15 охин Александртаа 25, 25 хувийг
гэрээслэн үлдээсэн байна. Харин нэрт дуучин хэдий хэмжээний хөрөнгө үлдээсэн нь
хамгийн их сонирхол татаж байлаа. Боуи 70 сая паунд буюу 100 сая долларын
хөрөнгө үлдээжээ. Түүнийг үүнээс хавьгүй илүү хөрөнгөтэй хэмээн үзэж байсан аж.
Дэвид
Боуи амьдралынхаа туршид асар их мөнгө хуримтлуулсан юм. Зарим шинжээчид
түүнийг нэг тэрбум долларын хөрөнгө цуглуулсан гэж үздэг. 1990-ээд оны эцсээр
тэрээр 900 сая долларын хөрөнгөтэй болоод байсан билээ. Дэвид хамгийн багадаа л
250 сая долларын хөрөнгө гэрээслэж үлдээсэн байх ёстой. Тиймээс хамгийн багаар
бодоход түүний 150 сая доллар хаашаа орсныг хэвлэлүүд таамаглан бичих болжээ.
No comments:
Post a Comment