Өмнөд Солонгост Америкийн сөнөөгч онгоцууд иржээ
Хойд Солонгос цөмийн туршилт хийж, пуужин харвасны дараа
Өмнөд Солонгост АНУ-ын нисэх хүчний дөрвөн F-22 Raptor сөнөөгч онгоц иржээ.
Радарт илэрдэггүй тав дахь үеийн сөнөөгч онгоцууд Кёнгидо муж дахь АНУ-ын
цэргийн Осан нисэх хүчний баазын дээгүүр нам өндөрт нисч өнгөрчээ. Үүнээс өмнө
Өмнөд Солонгосын тал хойдуудын довтолгооноос хамгаалахын тулд гурван ЗРК
Patriot пуужинг байрлуулсан юм.
Пхеньян нэгдүгээр сард цөмийн туршилт хийж, хоёрдугаар
сард пуужин харвасны дараа дэлхий нийттэй харилцах нь харилцаа нь дахин
хурцдаад байна. Хойд Солонгосыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчсөн
хэмээн Өмнөд Солонгос, Хятад, Орос, АНУ, Австрали, Япон улс мэдэгдээд байна.
Онц байдлыг тавдугаар сарын 26 хүртэл сунгав
Францын парламент онц байдлыг дахин гурван сараар буюу
тавдугаар сарын 26 хүртэл сунгажээ. 212 депутат дэмжиж, 31 нь эсэргүүцсэн
байна. Парис хот 2015 оны арваннэгдүгээр сарын 13-нд аймшигт халдлагад өртөж
130 хүн амиа алдсаны дараа Францад онц байдал зарласан юм. Дахин халдлага гарах
магадлал их байгаа хэмээн үзэж байгаа аж. Онц байдлын хуулиар, ямар ч хүнийг
шүүхийн шийдвэргүйгээр баривчлах, мөн сэжигтэй орон гэрийг нэгжих боломжийг
олгожээ. Арваннэгдүгээр сараас хойш гурван мянга гаруй байшин барилгыг нэгжиж,
578 зэвсэг хурааж, 340 хүнийг саатуулж, 285 хүнийг гэрийн хорионд оруулаад
байна.
Б.Обама: Трамп Ерөнхийлөгч болохгүй, би Америкийн ард
түмэнд итгэж байна
No comments:
Post a Comment