Тэрс үзэлтнүүдийг гадаадад гарахыг зөвшөөрчээ
Кубын Засгийн газар “Хар хавар” бүлгэмийн хэдэ хэдэн тэрс
үзэлтнийг улс орноос гарч явахыг зөвшөөрчээ. Тус бүлгийн долоон гишүүнийг
гадаад руу явахыг зөвшөөрсөн нь АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн гуравдугаар
сарын 21-22-нд эрх чөлөөний аралд хийх айлчлалыг угтсан алхам болсон хэмээн
үзэж байна. 2003 оны хавар Кубад сөрөг хүчний идэвхтнүүдийг хоморголон
баривчилж, 75 хүнийг шоронд хорьсон юм. Хэдэн жилийн дараа тэднийг ихэнхийг улс
орны орхиж явах болзолтойгоор сулласан ажээ. Гэвч 11 тэрс үзэлтэй энэ өршөөлийг
хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж Кубадаа үлджээ. Эрх баригчид тэдэнд ял шийтгэлээ
шоронгоос гадуур эдлэхийг зөвшөөрсөн аж. Тэдний долоод нь гадаад руу явахыг
зөвшөөрсөн ч үлдсэн дөрөвт нь хориг тавьсан хэвээр байна.
Мөсөн борооны улмаас нислэг саатжээ
Канадын Онтарио, Квебек мужид мөсөн борооны улмаас хэдэн
зуун нислэг хойшиллоо хэмээн CBC телевиз мэдээлэв. Торонтогийн Пирсон олон
улсын нисэх буудал 150 орчим нислэгийг цуцалжээ. Монреал, Оттава хотод хэдэн
арван нислэг цуцлагдсаны дотор Нью-Йорк, Чикаго, Бостон, Филадельфи, Вашингтон хотын
нислэгүүд байгаа аж. Зорчигчдыг нисэх буудал дээр ирэхээсээ өмнө нислэгийн
байдлыг нягтлан шалгаж байхыг зөвлөжээ. Канадын цаг уурын албанаас мэдээлж
буйгаар, мөсөн бороо үргэлжлэн орохоор байна. Зарим нутагт 15-20 мм тунадас
унажээ. Мөн Японд хүчтэй салхины улмаас 66 нислэг хойшилжээ.
Коммунист намын гишүүдийг оршуулах журмыг чангатгана
No comments:
Post a Comment