Б.Обама гуравдугаар сард Кубад айлчилна
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама 2016 оны гуравдугаар сард
Кубад айлчлахаар төлөвлөж байна. Энэ тухай төрийн тэргүүний айлчлалыг мэдэж
байгаа эх сурвалж Reuters агентлагт уламжилжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Обамагийн Кубад
хийх түүхэн айлчлал Латин Америкт тархаад байгаа Зика вирусын улмаас хойшлогдож
магадгүй хэмээн New York Times мэдээлж байсан юм. Гэвч Цагаан ордны эзэн
Гаванад заавал айлчлах бололтой. Б.Обама Кубад очвол АНУ-ын Ерөнхийлөгч сүүлийн
80 жилд анх удаагаа эрх чөлөөний аралд хөл тавих юм. АНУ Кубын хувьсгалаас хойш
анх удаа Кубад Америкийн үйлдвэрийг нээх талаар тохиролцоонд хүрчээ. Мөн Кубын
экспорт, реэкспортод тавьж байсан хэд хэдэн хязгаарлалтыг цуцлахаар болжээ.
Анкарад дэлбэрэлт болжээ
No comments:
Post a Comment