Ираны Ерөнхийлөгч: “Асадгүй Сири нь террористуудын
диваажин болно”
Сирийн Ерөнхийлөгч Башар Асад албан тушаал дээрээ үлдэх
ёстойг дэлхий нийт ойлгосон байх хэмээн Ираны
Ерөнхийлөгч Хасан Рохани CNN телевизэд ярилцлага өгөхдөө онцоллоо. “Асад
эрх мэдэлд үлдэх ёстойг өнөөдөр бүгд ойлгосон байх. Бид Асадын хамтаар л
террористуудын эсрэг зогсож чадна. Асад яваад өгвөл Сири нь террорристуудын
диваажин болж хувирна” хэмээн тэрээр өгүүлжээ. “Исламын улс” бүлгийн эсрэг тэмцэх
нь манай улсын хувьд ч маш чухал хэмээн хэмээн Ираны Ерөнхийлөгч хэллээ.
В.Януковичийг унагахад АНУ оролцсон гэв
ОХУ-ын лидер Владимир Путин Украины хууль ёсны
Ерөнхийлөгч Виктор Януковичийг унагахад АНУ оролцсон хэмээн мэдэгдлээ. Дотоод
улс төрийн асуудал, тэр тусмаа хуучин ЗХУ-ын бүгд найрамдах улсуудад асуудлыг
ингэж шийдэх нь байж болшгүй, хүлээн зөвшөөрөмгүй хэмээн тэрээр үзэж байна. Кремлийн
тэргүүн Америкийн сэтгүүлч Чарли Роузт өгсөн ярилцлагадаа “АНУ дахь хамтрагчид
маань Януковчийн эсрэг хөдөлсөн, дэмжсэн гэдгээ нуухгүй байгаа. Януковичийг түлхэн
унагасан хүмүүстэй хэн, хаана, хэзээ уулзсан, тэднийг яаж дэмжсэн, хэдийг
төлсөн, хаана, аль газар нутаг дээр, аль оронд бэлдсэн, зааварлагчид нь хэн
байсан... Бид бүгдийг мэдэж байгаа” хэмээн Путин ярьжээ.
Украин нь Орост аль хэр чухал вэ гэсэн асуултад “Украин
бол бидний хувьд ч тусдаа том асуудал, бэрхшээл. Украин нь Орост хамгийн ойр
улс” хэмээн хариулжээ.
Волейболын тэмцээн дээр халдлага гарчээ
No comments:
Post a Comment