“Боко Харам”-ын дайчид олон хүний аминд хүрлээ
Нигерийн зүүн хойд хэсгээр үйл ажиллагаа явуулдаг лалын “Боко
Харам” бүлгийн дайчид хоёр тосгон руу дайрч 26 хүний аминд хүрлээ хэмээн CBS
телевиз мэдээлэв. Колори тосгоны гэрчүүдийн өгүүлж буйгаар, лалын террористууд
морьтой довтолж иргэдийг хөөж буудаж байжээ. Тэрээр мод руу авирч нуугдаад энэ
бүгдийг харсан аж. Хэд хоногийн өмнө хөрш Чад улсад “Боко Харам” бүлгийн арав гаруй дайчдыг цаазалсан юм. Эрх
баригчид тулааны явцад олзолсон террористуудыг цаазалсан хэмээн мэдээлж байна.
Нигерийн иргэний хамгаалалтын газраас зарим тосгодыг хүч нэмэгдүүлэн хамгаалах
болжээ.
Дуайт Ховард Хьюстоны
нисэх буудал дээр саатуулагджээ
No comments:
Post a Comment