Таж Махалд селфи хийгээд амиа алджээ
Нэгэн япон жуулчин Энэтхэгийн Агра хот дахь алдарт Таж
Махал сүмийн шатнаас унаж амиа алджээ. Гэрчийн баталж буйгаар, жуулчин Таж
Махалын Хааны хаалга дээр селфи хийж байгаад унасан аж. Тэрээр өөрийнхөө зургийг
авч байхдаа унаж толгойгоороо шат мөргөсний улмаас нас барсан хэмээн цагдаагийн
газраас мэдээлэв. XVII зуунд Моголын их хаан Шах Жахан хайрт гэргий Мумтаз
Махалын дурсгалд зориулан босгосон Таж Махал сүм, бунханд өдөр бүр 12 мянган
хүн зочилдог. Япон жуулчин өөр гурван хүний хамтаар явж байсан ба бас нэг нь
унаж хөлөө гэмтээсэн байна.
Сүүлийн үед селфиний улмаас амиа алдсан тохиолдол цөөнгүй
гарч байгаа аж. ОХУ-д гэхэд л өөрөгдөхөөсөө өмнө аюулгүй байдлаа сайтар тунгааж
байхыг сануулсан кампанит ажил өрнөж байна. Өнгөрсөн тавдугаар сард Москва
хотод 21 настай залуу толгой руугаа буудахдаа селфи хийж байв. Наймдугаар сард
Испанид нэг эр буханд мөргүүлж байхдаа селфи хийж явсан нь шуугиан дэгдээсэн
юм.
No comments:
Post a Comment