Путин П.Порошенко нар Парист уулзана
“Нормандын дөрвөл”-ийн лидерүүд буюу Владимир Путин, Франсуа
Олланд, Ангела Меркель, Петр Порошенко нар өчигдөр утсаар холбогдон ярилцжээ.
Кремлиэс мэдээлж буйгаар, төрийн тэргүүнүүд аравдугаар сарын 2-нд Парист
уулзахаар болсон байна. Мөн тэд “Нормандын дөрвөл”-ийн Гадаад хэргийн яамдын түвшний
уулзалтыг есдүгээр сарын 12-нд Берлинд хийхээр тохиролцсон байна. Лидерүүд
ярианы явцад Оросоос Украин руу нийлүүлэх хий, Донбасс дахь гал зогсоох
хэлэлцээний талаар санал бодлоо солилцжээ. “Дөрвөн улсын удирдагч Украины зүүн
өмнөд нутагт гал зогсоох тохиролцоог дэмжин сайшаалаа. Бүх шугам, хил дээрх
хуягт техник, миномет, артиллерийн зэвсгийг эргүүлэн татах нь дараагийн зорилго
болж байна” хэмээн мэдэгдэлд онцолжээ.
Үүнээс гадна төрийн тэргүүнүүд Минскийн тохиролцоог
биелүүлэх үйл явцын талаар хэлэлцсэн байна. Тухайлбал Украинд Үндсэн хуулийн
шинэчлэл явуулах, тэр дотроо Донбассын онцгой статусыг хууль ёсны болгох, орон
нутгийн сонгуулийг зохион байгуулах, өршөөлийн хууль гаргах асуудлыг хөндөн
ярилцлаа. Киевийн эрх баригчид болон зүүн өмнөд нутгийн төлөөлөгчид нэн даруй шууд,
бүрэн хэлэлцээ хийх шаардлагатайг Оросын Ерөнхийлөгч сануулсан байна.
2014 оны зургадугаар сард Герман, Орос, Украин, Францын
лидерүүд уулзаж ярилцсаны дараа “Нормандын дөрвөл” үүссэн юм. Хоёрдугаар сард
Минскт болсон уулзалтаар талууд гал зогсоох, фронтын шугамаас зэвсэглэлээ
татах, олзны хүмүүсийг солилцох тохиролцоонд хүрсэн юм. Гэсэн хэдий ч Украины
хүчнийхэн болон босогчид гал зогсоох хэлэлцээг байнга зөрчиж, бие биенээ
буруутгасаар байна.
Иорданийн хунтайж ФИФА-гийн тэргүүнд нэрээ дэвшүүлэв
Иорданийн хунтайж Али бин Аль-Хусейн Олон улсын
хөлбөмбөгийн холбооны (ФИФА)-ийн тэргүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ хэмээн Reuters
уламжлав.
Хөлбөмбөгийн дээд байгууллагын ээлжит тэргүүнийг тодруулах
сонгууль 2016 оны хоёрдугаар сарын 26-нд Швейцарийн Цюрих хотноо болно. Европын
хөлбөмбөгийн холбооны (УЕФА) тэргүүн Мишель Платини, ФИФА-гийн дэд тэргүүн асан
Чон Мон Жун, Бразилийн домогт хөлбөмбөгч Зико нар нэрээ дэвшүүлнэ гэдгээ
мэдэгдсэн. Мөн Давид Жинола, Диего Марадона нар нэрээ дэвшүүлнэ хэмээн мэдэгдэж
байсан юм. Али бин Аль-Хусейн өнгөрсөн тавдугаар сард ФИФА-гийн тэргүүнд
өрсөлдсөн ч өнөөгийн тэргүүн Зепп Блаттерт ялагдсан билээ. Блаттер зургадугаар
сарын 2-нд ФИФА-г нөмөрсөн авлигын хэргийн улмаас огцорч буйгаар мэдэгдсэн ч
дараа нь энэ мэдэгдлээсээ буцжээ.
“ПСЖ” Сирийн дүрвэгсдэд сая евро хандивлав
Францын “Пари Сен Жермен” клуб Европт ирж буй Сирийн
дүрвэгсдэд зориулж нэг сая евро хандивлаж буйгаа зарлалаа. Үүнээс өмнө Испанийн
“Реал Мадрид”, Португалын “Порту” мөн нэг сая евро хандивласан юм. Европын хөлбөмбөгийн
холбоо Аваргуудын лиг, Европа лигийн тасалбарын орлогоос хоёр сая еврог Сирийн
дүрвэгсдэд хандивлана хэмээн мэдэгдсэн билээ. Дашрамд сонирхуулахад, Сирийн
дүрвэгсэд Европт орж ирсээр байгаа бөгөөд Дани улс тэднийг хүлээж авахгүй
хэмээн төмөр замаа хаагаад байна.
“Исламын улс” олзны хүмүүсээ “худалдаанд тавьжээ”
No comments:
Post a Comment