Элтон Жон В.Путинтэй ижил хүйстний асуудлаар ярилцахаар
шийджээ
Британийн дуучин, хөгжмийн зохиолч Элтон Жон Оросын лидер
В.Путинтэй уулзаж ижил хүйстний эрхийн асуудлаар уулзаж ярилцахад бэлэн гэдгээ
илэрхийллээ. Гэвч тэрээр энэ уулзалтыг бүтэхгүй хэмээн нэрлэж байна. “Би
Путинтэй уулзаж болно л доо. Тэр намайг гаргаж өгч хаалгаа хаахдаа эргүү мангар
хэмээн нэрлэх биз. Гэхдээ л түүнтэй уулзах гэж оролдоно” хэмээн дуучин ВВС-д
ярьжээ.
Элтон Жон Киев хотноо “Ялтын Европын стратеги” олон улсын
форумд ирсэн юм. Тэрээр хурал дээр украинуудад хандан үг хэлэхдээ шинэ нийгмээ байгуулж,
тэвчээртэй байж, тэр дотроо ижил хүйстнүүдэд хүлээцтэй хандахыг уриалсан байна.
Э.Жон айлчлалынхаа үеэр Украины Ерөнхийлөгч Петр Порошенкотой уулзжээ.
Цагаачид Унгарын хил дээрх цагдаагийн хаалтыг сэтэлжээ
Унгарын хилийг давж Реске тосгоны орчим ирсэн мянга орчим
цагаач түр хуаран руу явахаас татгалзсан тухай “Ройтерс” уламжлав. Ойрхи
Дорнодоос ирсэн цагаачид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүсч улмаар
цагаачид цагдаагийн хаалт, бүслэлтийг сэтлэн Унгарын Сегед хотын зүг хөдөлжээ.
Хоёр хоногийн өмнө Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан, Европ руу орж ирж байгаа
цагаачдын давалгаа нь Ойрхи Дорнод дахь дайн байлдаантай холбоогүй, харин илүү
сайн амьдрал хайсан хүмүүс хэмээн мэдэгдсэн билээ. “Илүү сайн амьдрах үндсэн
эрх гэж байхгүй. Зөвхөн аюулгүй, хүний ёсоор амьдрах эрх гэж л бий” хэмээн
онцлоод тэрээр цагаачдад хандан ирсэн газар руугаа буцахыг зөвлөсөн байна.
Унгарын цагдаа, цагаачдын хооронд анх удаа мөргөлдөөн
гарч буй нь энэ биш. Есдүгээр сарын 8-нд Сербийн хилийн Субботица хотоор дамжин
орж ирсэн хэсэг цагаач түр хоргодох байранд очихоос татгалзсан юм. Тэнд очвол
Германд очих хүсэл нь талаар болж, Унгарт үлдэнэ хэмээн болгоомжилжээ. Тэд
цагдаагийн хамгаалалтыг дайран гарч 180 км-ийн зайд байгаа Будапешт хот руу
хөдөлсөн байна. Хууль бус цагаачдын эсрэг авах арга хэмжээний хүрээнд Унгарын
зэвсэгт хүчин “Шийдвэрлэх үйлдэл” хээрийн сургуулийг хийж эхэлснээ есдүгээр
сарын 10-нд зарлажээ. Мөн парламентын гишүүд хил дээрх хяналт, хамгаалалтыг
хүчирхэгжүүлэх, өргөст тортой нэмэлт хаалт хийх асуудлаар хуралдаж байгаа юм.
Сүүлийн хэдэн сард Европ руу орж ирж буй цагаачдын урсгал
эрс нэмэгдсэн билээ. НҮБ-ын тооцоолсноор, Европын холбооны улс орон руу хууль
бусаар нэвтэрсэн Ойрхи Дорнод, Африкийн орнуудын цагаачдын тоо 378 мянгад хүрч
байна. Ойрын хоёр жилд өмнөд зүгээс Европ руу орж ирэх цагаачдын тоо 850 мянгад
хүрнэ хэмээн тооцоолж байна. Тэдний ихэнх нь Германд очих хүсэлтэй байгаа ажээ.
Эстонийн гахайн тал хувь нь устана
2016 оны хавар гэхэд Эстони дахь гахайн тоо толгойн тал
хувь нь устаж үгүй болно хэмээн тус улсын Хөдөө аж ахуйн яамнаас мэдэгдлээ. Гол
шалтгаан нь Африкийн гахайн тахал аж. Өнгөрсөн наймдугаар сард гэхэд л Эстонид
285 ферм хаагдахаас өөр аргагүй болсон байна. Тус улсад гахайн бэлчээрийг
хязгаарлаж, хашаа барьж, мөн гахайг хотын гудамжинд үзэгдэхийг хориглож байна. Фермерүүд
энэ тал дээр анхаардаггүй байсан тул одоо одоо нэмэлт хөрөнгө оруулалт
шаардлагатай болжээ. Энэ сард дахиад 90 ферм хаагдахаар болоод байна. Гахайн аж
ахуй эрхлэгчид Хөдөө аж ахуйг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд тусламж авч болно
хэмээн эрх баригчид мэдэгдлээ.
Лейборист нам шинэ лидерээ сонголоо
No comments:
Post a Comment