Леди Гага, Элтон Жон хувцасны брэнд гаргана
Дуучин Леди Гага, Элтон Жон
нар Macy's хувцасны дэлгүүрийн сүлжээнд зориулж хувцас, гоёл, хэрэглэлийн
хамтарсан брэнд гаргахаах боллоо. Тэдний шинэ брэнд Love Bravery хэмээх нэртэй
байх аж. Нэрт дуучид шинэ хувцасны брэндээс олсон орлогынхоо зарим хэсгийг Born
This Way Foundation, Elton John AIDS Foundation санд хандивлах ажээ. Хувцасны
загвар, дизайныг гаргахад дуучин Леди Гагагийн эгч Натали Жерманотта, мөн хэв
маяг тодорхойлогч, загвар зохион бүтээгч Брэндон Максвелл нар оролцсон байна. Love
Bravery брэндийн хувцас хэрэглэлийг Macy's сүлжээ дэлгүүрээр наймдугаар сарын
30 хүртэл худалдан авч болно. Дашрамд сонирхуулахад, дуучин Бейонс саяхан
спортын хувцасны брэнд гаргасан билээ.
No comments:
Post a Comment