Крымийг буцааж өгсөн нөхцөлд л хоригийг цуцлана гэв
АНУ-ын Конгресс Оросын эсрэг хориг арга хэмжээг цуцлах
тогтоолын төслийг бэлдээд байна. Оросын тал өөрийн бүрэлдэхүүнд нэгтгээд байгаа
Крымийн хойгийг Украинд эргүүлж өгөх, эсвэл энэ тал дээр Киевийн эрх
баригчидтэй тохиролцсон хүрсэн нөхцөлд л хориг арга хэмжээг цуцлахаар болж
байгаа аж. Крымийг нэгтгэсэн болон Украинд тогтворгүй байдлыг бий болгоход
оролцсон хэмээн үзэж байгаа орос, украинуудын эсрэг санхүүгийн болон визийн
хориг арга хэмжээ авсныг хуулийн төслийн баримт бичигт зааж өгчээ. Хуулийн
төслийг санаачлагчид зөвхөн ОХУ Крымийг Украинд буцааж өгөх, эсвэл хойгийг
статусыг Украины хууль ёсны эрх баригчдад нийцүүлэн Киевтэй тохиролцоонд хүрсэн
нөхцөлд л АНУ-ын Ерөнхийлөгчид хоригийг цуцлах эрх олгож байгаа юм.
Эс бөгөөс Америкийн төрийн байгууллагууд Крымийн хойгийг
Оросын бүрэлдэхүүнд орсныг шууд болон шууд бусаар хүлээн хүлээн зөвшөөрөх, мөн
тус хойгийг Оросын нэг хэсэг болгон оруулсан газрын зураг хэвлэн гаргахыг
хоригложээ. 2014 оны гуравдугаар сард Крымд бүх нийтийн санал асуулга болж,
иргэдийн дийлэнх олонх нь ОХУ-д нэгдэхийг дэмжсэний дараа ОХУ хойгийг
бүрэлдэхүүндээ нэгтгэснийг зарласан билээ. Гэвч Украины эрх баригчид болон
НҮБ-ын гишүүн орнуудын дийлэнх нь үүнийг хүлээн зөвшөөрөөгүй юм. Үүнтэй
холбогдуулан Вашингтоны засаг захиргаа энэ хэрэг явдалд холбоотой оросуудын
эсрэг хориг арга хэмжээ авсан. Улмаар Оросын эдийн засгийн бизнес бүтэц, бүхэл
бүтэл салбарын эсрэг хориг арга хэмжээ авч өргөжүүлжээ. Крымийн хэрэг явдалтай
холбогдуулан Европын холбоо мөн хориг арга хэмжээ авлаа. Харин ОХУ эдгээр хориг
арга хэмжээг үндэслэлгүй хэмээн үзэж, Крымийг хууль ёсны дагуу нэгтгэсэн хэмээн
мэдэгдэж байгаа юм.
Украинд Ерөнхийлөгч Втктор Януковичийн Оросыг дэмжсэн
бодлогыг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөж, улмаар эмх замбараагүй байдал, иргэний
дайн дэгдсэн билээ. Ерөнхийлөгч Янукович эх орноосоо зугтаж Орос руу гарсны
дараа ч замбараагүй байдал үргэлжилж, Крымийн автономийн эрх баригчид ОХУ-д
нэгдэх санал асуулга явуулжээ. Ийнхүү Крым ОХУ-ын бүрэлдэхүүнд орсны дараа орос
иргэд түлхүү амьдардаг Украины зүүн хэсгийн Донбасс, Луганск муж мөн Украинаас
салан тусгаарлана хэмээн мэдэгдсэнээр иргэний дайн дэгдсэн юм. Энэ дайн одоо ч
дуусаагүй байна. Донбасс, Луганскт сайн дурын арми, партизаны бүлгүүд үүсч
Украины армитай үе үе мөргөлдөөн дэгдээсээр байна. Киевийн эрх баригчид
Донбасс, Луганск мужид тусгай, автономит эрх олгохоос өөр аргагүй болж иржээ.
Украины зүүн нутгийн салан тусгаарлагчдын ард Оросын эрх баригчид зогсож байгаа
хэмээн Украин үздэг ч Москва үүнийг эрс няцааж байгаа юм.
No comments:
Post a Comment