Хулгайлагдсан эмэгтэй сурагчдын бичлэг цацагдлаа
Нигерийн лалын босогчдын “Боко Харам” бүлэглэл хоёр
жилийн өмнө Чибок хотоос хулгайлсан эмэгтэй сурагчид амьд байгааг баталсан дүрс
бичлэгийг цацжээ. Эрх баригчдад илгээсэн бичлэгт хар хувцастай 15 охин
өөрсдийгөө сургуулиас хулгайлагдсан хэмээн ярьж, зарим нь эцэг эхийнхээ нэрийг
хэлжээ. Энэ нь 2014 оны тавдугаар сараас хойшх анхны бичлэг юм.
Лалын босогчид 276 эмэгтэй сурагчийг хулгайлан авч явсны
дараа дэлхий даяар #BringBackOurGirls (Охидыг минь буцааж өг) кампанит ажил өрнөж, АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама
хүртэл оролцож байв. Охидын зарим нь зугтаж амжсан ч 200 гаруй нь сураггүй
хэвээр байна. “Боко Харам”-ын дайчид 2014 оны дөрөвдүгээр сарын 14-нд Борно
мужийн сургууль руу дайрч охидыг барьцаалан авч явсан билээ. Удалгүй охидыг
олзны хүмүүсээр солилцоно хэмээн шаардаж байв. Лалын бүлгийн лидер Абубакар
Шекау охидыг лал шашинд оруулсан, Нигерийн эрх баригчид солилцоо хийхгүй бол
тэднийг дайчиддаа эхнэр болгон өгнө, эсвэл боол болгон худалдана хэмээн
мэдэгджээ.
Эрх баригчид парламентад олонхийн суудлаа алджээ
Лхагва гаригт болсон бүх нийтийн сонгуулийн зр дүнгээр Өмнөд
Солонгосын эрх баригч нам сүүлийн 16 жилд анх удаа парламент дахь олонхийн байр
сууриа алдлаа. Барууны үзэлтэй “Сэнури” нам 300 суудлын 122-ыг, сөрөг хүчний
ардчилсан нам 123 суудал авчээ. Иргэд эдийн засгийн бодлогод сэтгэл хангалуун
бус байгаа сонгуулийн дүнд нөлөөлсөн гэж үзэж байна. Өнөөгийн лидер Пак Гын Хе
ирэх жилийн сонгуульд намаасаа Ерөнхийлөгчид нэр дэвших боломж улам багасч
байгааг сонгуулийн дүн харууллаа. Өмнөд Солонгост залуусын дунд ажилгүйдэл
нэмэгдэж, экспорт буурч, ард иргэдийн зээлийн хэмжээ сэтгэл түгшихүйц түвшинд
хүрчээ. Сонгуулийн ирц 58 хувьтай байсан нь 2012 оныхоос 3.8 хувиар илүү байна.
Лал шашинтан Израилийн цагдаад өндөр албанд томилогдов
Израилийн цагдаагийн албанд лал шашинтан өндөр албанд
томилогдоод байна. Израиль, палестинуудын хоорондох хүчирхийлэл, мөргөлдөөн үргэлжилсээр
байгаа энэ үед Жамал Хакруш цагдаагийн газрын орлогч даргаар томилогдсон нь еврейн
улсын хүчний байгууллагад хамгийн өндөр албан тушаал эзэлсэн лал шашинтан
болоод байна. Тэрээр олон жилийн турш Израилийн цагдаад итгэл алдраад байгаа араб
дүүргүүд дахь гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийг удирдах юм.
Израилийн хүн амын тавны
нэг буюу 1.7 сая нь араб үндэстнүүд. Араб иргэд оршин суудаг дүүрэгт харуул
хамгаалалт муу, арабуудыг төрийн албанд ажиллуулдаггүй хэмээн тэд байнга
гомдоллодог аж. Израильд араб гаралтай иргэдээ хавчин гадуурхдгийг Human Rights
Watch зэрэг хүний эрхийн байгууллагууд ч илчилдэг. Араб эрийг цагдаагийн өндөр
албанд тавьсан нь дээрх шүүмжлэлийг дарах нэг оролдлого хэмээн зарим нь үзэж
байна.
No comments:
Post a Comment