Шинзо Абэ: Оростой энхийн гэрээ байгуулах нь японуудын
өнө эртний хүсэл
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, ОХУ-тай энхий гэрээ
байгуулж, “хойд нутаг”-т буцаж ирэх нь японуудын өнө эртний хүсэл хэмээн
мэдэгдлээ. “Хойд нутаг” гэдэг нь Курилийн арлуудыг хэлж байгаа аж. “Хойд
нутгийн буцаан авч, энхийн гэрээ байгуулах нь Японы ард түмний хүсэл юм. Арлын
анхны, уугуул оршин суугчид амьд мэнд байгаа дээр эрх баригчид үүнийг
гүйцээхийг хүсч байна” хэмээн тэрээр хоёр улсын хоорондох газар нутгийн
маргааны сэдэвтэй сургуулийн уралдаанд түрүүлсэн сурагчидтай уулзахдаа
онцолжээ.
Токио Курилийн
арал буюу Итуруп, Кунашир, Шикотан, болон Хабомаи бүлэг арлыг буцаан авахыг
эрмэлзсээр ирсэн юм. Японы тал Москватай энхийн гэрээ байгуулах нөхцөл болгож
арлыг буцааж өгөхийг шаардсаар байдаг тул дэлхийн II дайны дараа хоёр улсын
хооронд одоо болтол энхийн гэрээ байгуулаагүй байна. Дэлхийн II дайны үр
дүнгээр Курилийн арлууд нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд орсон, Орос улс олон улсын хууль
эрхийн хүрээнд тэдгээр арал дээр бүрэн эрхээ тогтоосон билээ. Тиймээс арлын
талаарх ямар нэг маргаан байхгүй хэмээн Москва үздэг ажээ.
No comments:
Post a Comment