Ж.Клунийн гэрт 40 мянган доллараар зоог барьж болно
Холливудын
нэрт жүжигчин Жорж Клуни 40 мянган доллар төлсөн хүнийг гэртээ урьж зоог
барихад бэлэн хэмээн зарлав. Тэрээр энэ орлогоо Хиллари Клинтоны сонгуулийн
кампанит ажилд хандивлах аж. Тэрээр Хилларийг дэмжигчдийн црхим шуудан руу энэ
саналаа илгээжээ. Ардчилсан намыг дэмждэг гэдгээ ил тод мэдэгддэг жүжигчин,
найруулагч Ж.Клуни хэдэн жилийн өмнөөс экс тэргүүн хатагтайг дэмжих болсон юм.
Жорж Клуни Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд ийм хэлбэрээр мөнгө босгож
буй нь анх удаа биш ажээ. Тэрээр өмнө нь Барак Обамаг дэмжсэн оройн зоог зохион
байгуулахад нэг хүнийг 50 мянган доллараар оруулж байсан билээ. Клуни энэ
зоогноос 12.5 сая доллар олж Ардчилсан намд хандивлаж байжээ. Одоо 40 мянган
доллар төлсөн хүн нэрт жүжигчний гэрт зочилж эхнэр Амал Клунийн хамтаар оройн
тансаг зоог барих юм.
No comments:
Post a Comment