Пентагон Умар Шишанийн үхлийг батлав
“Исламын улс” бүлгийн лидерүүдийн нэг Умар Шишани Сирийн
зүүн хойд хэсэгт Америкийн цэргийн бөмбөгдөлтөд өртөн амь үрэгдсэнийг Пентагон
баталлаа. Тархан Батирашвили хэмээх жинхэнэ нэртэй (тэрээр Гүржийн уугуул юм) 30
настай Шишани хүнд шархдаж, клиник үхлийн байдалд байгаа хэмээн мэдээлж байсан
билээ. Тэрээр амьсгал хураасныг АНУ-ын Батлан хамгаалахын төлөөлөгч ВВС-д ярьжээ. Түүний сууж явсан автомашины цуваа
гуравдугаар сарын 4-нд Сирийн Шаддади
хотын ойролцоо агаарын дайралтад өртсөн юм. Умар Шишани “Исламын улс” бүлгийн
удирдлагад хэд хэдэн томоохон тушаал хашиж байсны дотор “Цэргийн сайд” хэмээх
алба хашиж байжээ. Шишани 1986 оны нэгдүгээр сард Гүржийн Панкис хавцал дахь
Биркиани тосгонд мэндэлжээ. Тэрээр 2008 онд Өмнөд Осетид болсон Орос-Гүржийн
цэргийн мөргөлдөөнд оролцож байсан аж.
Анкарагийн дэлбэрэлтэд курдуудыг буруутгалаа
Анкара хотод амиа золиослогч этгээдийн үйлдсэн халдлагыг Курдистаны
Ажилчны нам зохион байгуулсан нь хэргийн газраас олдсон ул мөр баталж байна
хэмээн Туркийн Ерөнхий сайд Ахмет
Давутоглу мэдэгдлээ. Өнгөрсөн бүтэн сайнд Туркийн нийслэл хотын гол автозамын
уулзвар дээр дэлбэрэх бодистой авомашин дэлбэрч 37 хүний аминд хүрсэн юм. Цагдаагийн
газраас мэдэгдэж буйгаар халдлагад 11 хүнийг сэжиглэн баривчлаад байна. Халдлагын
хариуд Туркийн нисэх хүчин Курдистаны Ажилчны намын байрлал, зэвсгийн агуулахад
цохилт өгчээ. Анкарагийн эрх баригчид курдууд голдуу оршин суудаг зүүн өмнөд
хэсгийн Ширнак хотод хөл хорио тогтоожээ.
Хойд Солонгос цөмийн шинэ туршилт хийхээ зарлав
No comments:
Post a Comment