Wednesday, September 7, 2016

Рио-де-Жанейрод Паралимпийн тоглолт эхэллээ

Зуны Паралимпийн тоглолт Бразилийн Рио-де-Жанейро хотын “Маракана” цэнгэлдэхэд албан ёсоор нээлтээ хийлээ. 11 хоног үргэлжлэх Паралимпт 160 гаруй орны дөрвөн мянган тамирчин спортын 22 төрөлд 528 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Өнгөрсөн Паралимпт хоёрдугаар байр эзэлж байсан ОХУ-ын баг тамирчид тэдний дунд алга. Сэргээшийн шуугианы улмаас Оросын багийг тэр чигээр нь хассан юм.
Бразилийн шинэ Ерөнхийлөгч Мишель Темер цэнгэлдэхэд орж ирэхэд хэдэн мянган хүн “Темер зайл” хэмээн хашгиралдаж байв. Өмнөх Ерөнхийлөгч Дилма Русефийг гэмт хэрэгт буруутгаж, хэд хоногийн өмнө албан тушаалаас нь зайлуулсан аж. Паралимпийн тоглолтын бэлтгэл ажил санхүүжилт болон тасалбарын муу борлуулалтын улмаас удааширч байсан билээ. Гэвч сүүлийн өдрүүдэд тасалбарын борлуулалт эрс нэмэгдэж байгааг зохион байгуулагчид мэдэгдэж байна. “Хоёр долоо хоногийн өмнө дөнгөж 200 мянган тасалбар зарагдсан бол одоо энэ тоо 1.6 саяд хүрч, өдөр ирхэ бүр нэмэгдэж байна” хэмээн Олон улсын паралимпийн хорооны тэргүүн Филип Крейвен ярилаа.

Дональд Трамп цэргийн хүчийг нэмнэ

Бүгд найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа Дональд Трамп “Исламын улс” бүлгийг 30 хоногийн дотор устгана хэмээн амлаж байна. Тэрээр Ерөнхийлөгчөөр сонгогдвол улс орны цэргийн хүчин чадлыг эрс нэмэгдүүлнэ хэмээн мэдэгджээ. Трамп цэргийн албан хаагч, байлдааны нисэх онгоц, хөлөг онгоцны тоог нэмэх бодолтой байгаа аж. Бүгд найрамдах намын нэр дэвшигч “Исламын улс” террорист бүлгийг устгах төлөвлөгөөг танилцуулахыг Пентагоноос шаарджээ. Тэрээр Филадельфи хотод үг хэлэхдээ, АНУ холбоотон орнуудаа төсвийнхөө хоёр хувийг НАТО-д хандивлахыг шаардах болно гэжээ.
“Америкийн үндэсний гол ашиг сонирхлыг тусгасан, бүс нутгийн тогтвортой байдал, дэлхий дахин дахь дайн мөргөлдөөнийг зогсоох холбооны улсын шинэ бодлогыг би санал болгоно. Ингэхийн тулд бүтэлгүйтсэн бодлого, хөтөлбөрийг эргэн харж, нягтлах хэрэгтэй” хэмээн Трамп онцоллоо.
Д.Трамп энэ долоо хоногт цэргийн хүрээний 88 өндөр албан тушаалын хүнээс дэмжлэг авч чаджээ. “Тэр зэвсэгт хүчний ерөнхий командлагч байхад хамгийн тохиромжтой хүн” хэмээн цэргийнхэн мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ, түүний өрсөлдөгч Хиллари Клинтон мөн л цэргийнхэнтэй хамт бичлэг хийж Трампын бодлогыг шүүмжилжээ. Өнгөрсөн долоо хоногт Трамп анх удаагаа Хилларийг нэр хүндээрээ ялимгүй давж гарсан юм. Бүгд найрамдах нам дотор Трампыг дэмжих үзэл нэмэгдэж байгаа тул түүний нэр хүнд өсч байна хэмээн судлаачид үзжээ.
ийной поддержкой.

Liberty Media “Формула-1”-ийг худалдаж авлаа


Америкийн Liberty Media компани “Формула-1” авто уралдааны бизнесийг 4.4 тэрбум доллараар худалдаж авснаа зарлалаа. Ийм наймаа болох гэж байгаа хэвлэлүүд хэдэн сарын өмнөөс мэдээлж байсан юм. Тус компаниас мэдэгдэж буйгаар, экс босс Берни Экклстоун “Формула-1”-ийн ерөнхийлөгчөөр үлдэж байгаа аж. Тэрбумтан Жон Малоны мэдлийн Liberty Media нь зугаа цэнгээ, спортын салбарын хэдэн компанийг эзэмшдэг бөгөөд тэдний мэдэлд Атланта хотын бейсболын клуб байдаг. “Формулы-1” уралдааны хөрөнгө, актив найман тэрбум доллараар үнэлэгдэж байсан ч наймааны явцад 4.1 тэрбум долларын өрийг нь хасч тооцсон байна. 

No comments:

Post a Comment