Samsung компани Galaxy Note 7-ийн шинэ хувилбарыг гаргана
Ухаалаг гар утасны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж багйаа Samsung
компани Samsung Galaxy Note 7 гар утасны програм хангамжийг шинэчлэн гаргахаар
болсноо зарлав. Тус компани наймдугаар сард зах зээлд гаргаад байсан Galaxy
Note 7 ухаалаг утасныхаа худалдааг есдүгээр сарын 2-нд зогсоосон юм. Энэ гар
утас дэлбэрч, шатсан тохиолдол хэд хэдэн удаа гарсны дараа хэрэглэгчийн гар
дээр очоод байсан 2.5 сая гар утсыг эргүүлэн татсан билээ. Galaxy Note 7-ийг
цэнэглэж байх үед зай нь хэтэрхий халж шатаж байсан нь ийнхүү эргүүлэн татах
шалтгаан болсон юм. Хамгийн сүүлд Японд Galaxy Note 7 гар утас халан шатсан
тохиолдол гарчээ. Нийтдээ 35 гар утаснаас ийм доголдол илэрсэн аж. Нэгэнт
худалдан авсан Galaxy Note 7 гар утсаа буцааж өгч чадахгүй байгаа иргэд 60
хувиас илүү цэнэглэхгүй байхыг Samsung компани зөвлөж байна. Galaxy Note 7
ухаалаг утасны шинэчилсэн хувилбар есдүгээр сарын 20-нд Өмнөд Солонгост
худалдаанд гарах ажээ. Харин дэлхий даяар хэзээ худалдаанд гарах нь тодорхойгүй
байна.
АНУ-ын эрх баригчид ард иргэддээ хандаж Samsung Galaxy
Note 7-ийг ашиглахгүй байхыг анхаарууллаа. АНУ-ын Холбооны нисэхийн газар
энэхүү ухаалаг гар утсыг нисэх онгоцонд авч орохыг хоригложээ. Өөр хэд хэдэн
орны авиакомпаниуд мөн ийм хориг тавьжээ.
No comments:
Post a Comment