Шимон Перес 93 насандаа өөд болов
Израилийн
Ерөнхийлөгч асан Шимон Перес өвчний улмаас 93 насандаа өөд болжээ. Тэрээр бие
нь муудаж энэ сарын 13-нд Тель-Авивийн эмнэлэгт хүргэгдээд байсан юм. Израилийн
улс төрийн нэрт зүтгэлтэн Шимон Перес Израилийн төрийн бүх л чухал албыг хашиж
байв. Тэрээр Ерөнхий сайдаар хоёр удаа, Батлан хамгаалах яам, Сангийн яамны
тэргүүнээр хэд хэдэн удаа сонгогдон ажиллаж байв. Тэрээр 2007-2014 онд улс орны
Ерөнхийлөгчийн албыг хашжээ. Шимон Перес 1994 онд Израилийн Ерөнхий сайд Ицхак
Рабин, Палестины лидер Ясир Арафат нарын хамт Нобелийн энх тайвны шагнал
хүртсэн юм. Палестины эрх мэдлийг Палестины иргэний эрх баригчдад шилжүүлж өгөх
үйл явцын эхлэлийг тавьсан Ослогийн гэрээнд чухал үүрэг гүйцэтгэснийхээ төлөө
энэ шагналын эзэн болжээ.
No comments:
Post a Comment